Эрхэм зорилго, зорилт
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Эрхэм зорилго нь Байгаль хамгаалах нэгдмэл удирдлагын тогтолцоог бэхжүүлж, хүрээлэн байгаа орчны бохирдол, доройтлыг бууруулах, байгалийн нөөц, баялгийг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чадамжтай үндэсний нийгэм, эдийн засгийн ногоон хөгжлийн загварыг бий болгоно.
Үйл ажиллагааны стратеги зорилго, зорилт
Монгол Улсын байгаль орчны салбарын хөгжлийг олон улсын тогтвортой хөгжлийн зорилго, зорилттой уялдуулах, "Алсын хараа-2050" зэрэг урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаарх бодлогын зорилго, зорилтыг хэрэгжүүлэх нэгдсэн бодлого, төлөвлөлтийг хийж, салбар дундын зохицуулалт, бодлогын удирдамжаар хангах.
Тэргүүлэх чиглэл
Яам нь доор дурдсан үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлтэй ажиллана
Монгол Улсад хүрээлэн байгаа орчны тэнцвэрт байдлыг хангах, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох бодлогыг улс орны эдийн засаг, төсөв, санхүүгийн нөөц, олон улсын хамтын ажиллагааны бодлоготой уялдуулан тодорхойлж төлөвлөх, хэрэгжүүлэх энэ чиглэлд Засгийн газрын манлайллыг хангах;
Байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох чиглэлээр төрийн байгууллага, хувийн хэвшил, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдийн үүсгэл санаачилга, хамтын ажиллагааг дэмжих, тэдгээрийн үйл ажиллагааг бодлогоор уялдуулан чиглүүлэх;
Яам, салбарын албан хаагчдыг байгаль орчныг хамгаалах, ногоон технологийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход шинжлэх ухааны ололт, олон улсын сайн тэргүүний арга туршлага, стандарт, бүтээмжийн арга хэрэгслүүдийг нэвтрүүлэх, мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
Байгаль орчны төлөв байдал, хувьсал өөрчлөлтийн чиг хандлагыг судлан шинжлэх, байгаль орчныг хамгаалах, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалахтай холбогдуулан үйлдвэрлэл, үйлчилгээ, хэрэглээнд шинжлэх ухааны ололт, ногоон технологи нэвтрүүлэхэд урамшууллын болон зохицуулалтын хөшүүрэг ашиглах;
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын бодлого, хууль тогтоомж, стандарт, нормын шинэчлэл, зохицуулалтыг хэрэгжүүлэх.
Чиг үүрэг
Улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаарх хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны салбарын бодлого, стандарт, техникийн шаардлага боловсруулж батлуулах,
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг байдлын үнэлгээнд тулгуурлан хариу арга хэмжээг төлөвлөх, дасан зохицох олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд салбар дундын нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах,
Бага нүүрстөрөгч бүхий ногоон технологи, инновац нэвтрүүлэх, үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг хангуулах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, тайлагнах, нүүрстөрөгчийн кредитийг бүртгэх, шилжүүлэн тооцох, худалдаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх,
Ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад салбар дундын бодлого зохицуулалтаар хангах, төр, хувийн хэвшлийн төсөл хөтөлбөрийг байгалийн гамшгийн эрсдэлийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлагатай уялдуулах, цаг уур, орчны шинжилгээний газрыг нэгдсэн удирдлагаар хангах,
Олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, өргөжүүлэх, хүлэмжийн хийн ялгарал, бохирдлыг бууруулах инновацыг хөгжүүлж, цэвэр технологи, ногоон хөгжлийг дэмжих, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах бодлогын удирдамжаар хангах, бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг хангах үндсэн үүрэг хүлээж, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх,
Байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухаан технологийн судалгааг өргөжүүлж, судалгаа, үр дүнд суурилсан бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж, ногоон технологи, инновац нэвтрүүлэх санал санаачилгыг дэмжих, хамтран ажиллах, ногоон хөгжлийг дэмжих цэвэр технологи, шинжлэх ухааны ололт, цэвэр үйлдвэрлэл, менежментийн тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах, яамны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээлэл авах эх сурвалж:
Төрийн захиргааны удирдлагын газрын техник хангамж харицсан ажилтан. Б.Мандуул
Цахим шуудан: manduul@mecc.gov.mn
Утас: 51-261966