Түүхэн замнал
1987 оны 12 дугаар сарын 09
Бүгд найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “Бүгд найрамдах Монгол Ард Улсын зарим яамд байгуулах тухай” 169 дүгээр зарлигаар Байгаль орчныг хамгаалах яамыг анх байгуулсан түүхтэй.
1990 оны 9 сарын 26 өдөр
“БНМАУ-ын Засгийн газрын бүрэлдхүүнийг тогтоох тухай” хуулиар Байгаль орчны хяналтын улсын хороо
1992 оны 7 дугаар сарын 30-ны өдөр
Монгол Улсын “Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Байгаль орчны яам
1996 оны 7 дугаар сарын 25-ны өдөр
1996 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн “Монгол Улсын Засгийн газрын бүрэлдхүүний тухай” хууль, Засгийн газрын 1996 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 182 дугаар тогтоолоор Байгаль орчны яам
2000 оны 8 дугаар сарын 03-ны өдөр
“Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Байгаль орчны яам
2004 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр
“Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Байгаль орчны яам
2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр
2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар Байгаль орчин, аялал жуулчлалын яам
2012 оны 8 дугаар сарын 16-ны өдөр
2012 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар Байгаль орчин, ногоон хөгжлийн яам
2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр
2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
“Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Байгаль орчин, аялал жуулчлалын яам нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяанд одоогийн байдлаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
- Цаг уур орчны шинжилгээний газар (Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн, Байгаль орчин, хэмжил зүйн төв лаборатори, Нислэгийн цаг уурын төв, Аймаг, Нийслэлийн Ус цаг уур орчны шинжилгээний 22 газар),
- Улсын тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын 30 захиргаад,
- Усны сав газрын 21 захиргаад,
- Улсын төсөвт “Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв”, “Ойн судалгаа хөгжлийн төв”, Төрийн өмчит “Монгол Ус”, “Монгол Кувейтийн судалгааны төв” , “Аялал жуулчлалын хөгжлийн төв” үйлдвэрийн газрууд,
- Байгаль хамгаалах сан ажиллаж байна.