"БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН САНХҮҮЖИЛТ" САЛБАР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2024.12.04

Монголын Байгалийн Өв Сан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол Улс - Ногоон хөгжлийг санхүүжүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдаж буй "Монголын Тогтвортой Санхүүгийн Форум 2024"-т Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газар, Монгол Улсын Байгаль Орчин, Уур амьсгалын өөрчлөлтийн яам, ТоС Холбоотой хамтран “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн хэлэлцүүлэг" салбар хуралдааныг амжилттай зохион байгуулан оролцлоо.

Энэхүү салбар хуралдаан нь байгаль хамгаалах салбар болон банк, санхүүгийн салбарынханд анх удаа өргөн хүрээнд хамтран ажиллах шаардлага, боломжуудаа хэлэлцэх боломжийг олгосноороо онцлог болж өнгөрлөө. Хуралдаанаар Монгол Улсын биологийн олон янз байдал, экосистемд тулгамдаж буй асуудал сорилтууд болон боломжуудыг хэлэлцсэний зэрэгцээ “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгаалах санхүүжилтийн байнгын тогтолцоог бий болгох хөтөлбөр батлагдаж, “Монголын Байгалийн Өв Сан” байгаль хамгаалах итгэлцлийн сангийн үйл ажиллагааг эхлүүлсэн талаар албан ёсоор мэдэгдсэн нь оролцогчдын анхаарлыг татаж байлаа.

Хуралдааны үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэгээс тавьсан итгэлдээ биологийн олон янз байдал, экосистемийн үнэ цэнийг хадгалан хамгаалахад цаг алдалгүй зохих арга хэмжээ авах шаардлагатай байгааг дурдаад санхүүгийн салбарынхны оролцоо, хамтын ажиллагаа нэн чухал байгааг онцлон тэмдэглэсэн бол “Монголын Байгалийн Өв Сан”-гийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоос байгаль хамгааллыг тогтвортой, урт хугацаатай, ил тод, хариуцлагатай явуулах байнгын санхүүжилтийн тогтолцоог Монгол Улсад анх удаа байгаль хамгаалах итгэлцлийн сангийн хэлбэрээр хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн тухай мэдэгдэв.

Биологийн олон янз байдлын санхүүжилттэй холбоотой хэлэлцүүлэгт Уур амьсгалын ногоон сангийн Гадаад хамтын ажиллагаа хариуцсан захирал С.Оюун, Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч Н.Сэргэлэн, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн "Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь II" төсөл, “STREAM+” төслийн менежер Бастиан Флури, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн шинжээч Э.Эрдэнэбат, Хустайн цогцолборт төв ТББ-ын захирал Ц.Дашпүрэв зэрэг төлөөллүүд оролцож өөрсдийн туршлагыг хуваалцлаа.

—------------------------------------------------

THE "BIODIVERSITY AND NATURE FINANCE" SIDE EVENT WAS SUCCESSFULLY HELD LAST WEEK.

The Mongolian Nature's Legacy Foundation co-hosted the event in collaboration with the Office of the President of Mongolia, the Ministry of Environment and Climate Change (MECC), and the Mongolian Sustainable Finance Association (MSFA). This side event was part of the "Mongolian Sustainable Finance Forum 2024," organized under the theme "Financing Green Development in Mongolia" and under the auspices of the President of Mongolia.

The event was notable for offering one of the first opportunities for representatives from both the nature conservation and banking sectors to discuss the need for and potential of broad collaboration. During the discussions, participants addressed key challenges and opportunities related to Mongolia's biodiversity and ecosystems. A key highlight was the introduction of the Project Finance for Permanence (PFP) initiative, "Eternal Mongolia," aimed at establishing a permanent financing system for nature conservation. Additionally, the official presentation of the "Mongolian Nature's Legacy Foundation" trust fund for environmental conservation garnered significant attention.

During the event, Uranchimeg Tserendorj, Director General of the Natural Resources Policy & Coordination Department at the Ministry of Environment and Climate Change, emphasized the urgency of taking immediate action to preserve and protect biodiversity and ecosystems. She also highlighted the critical role of financial sector involvement and collaboration. Boldoo Magvan, Chairman of the Board of the Mongolian Nature’s Legacy Foundation, announced the initiation of a permanent financing system for sustainable, long-term, transparent, and accountable environmental conservation in Mongolia through the establishment of an independent trust fund.

The biodiversity financing panel discussion was attended by prominent representatives, including Oyun Sanjaasuren, Director of External Affairs at the Green Climate Fund; Sergelen Nyamdorj, Deputy CEO of Trade and Development Bank of Mongolia; Bastian Flury, Project Manager for SPACES II & STREAM+, GIZ; Erdenebat Erdenejav, Programme Analyst at UNDP; and Dashpurev Tserendeleg, Director of Khustai National Park, who shared their valuable insights and experiences.

 

ᠬᠤᠤᠳᠠᠰᠤ ᠨᠤᠭᠤᠳ