МОНГОЛ, ЧЕХ УЛСУУД БАЙГАЛЬ ОРЧНЫ ЧИГЛЭЛ БҮРИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ.

2025.10.17

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр Бүгд Найрамдах Чех Улсын парламентын Сенатын танхимын дэд дарга Йитка Сейтлова тэргүүтэй Байгаль орчны байнгын хорооны гишүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтын үеэр ТНБД Ш.Батбаяр Бүгд Найрамдах Чех Улс мазаалай баавгай, хавтгай , тахь зэрэг нэн ховор ан амьтдыг судлах, хамгаалах, эргэн нутагшуулахаас гадна ойн салбарын хөгжилд туслалцаа үзүүлж ирсэнд талархал илэрхийлээд цаашид биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээрх хамтын ажиллагааг улам бүр эрчимжүүлэхэд энэхүү айлчлал өндөр ач холбогдолтойг онцоллоо.

Мөн уулзалтаар талууд хоёр улсын байгаль орчны хамтын ажиллагааг өргөжүүлэн ус, хог хаягдал, уур амьсгалын өөрчлөлт болон бусад үндсэн чиглэлээр хамтын ажиллагаагаа  эрчимжүүлэхэд анхаарч ажиллахаар тогтлоо.