АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА НАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн Дэд сайд Б.Мөнхтамир аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг ханган ажиллах Хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Тус гэрээ нь байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарын төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт бодитоор хэрэгжүүлэх, төв болон орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбар дундын зохицуулалтыг сайжруулах, бодит үр дүнд хүргэхэд чиглэх юм.
УГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД:
Байгаль орчны багц хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээг хэрэгжүүлэх
Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийн бодлогын арга хэмжээ
Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах
Усны нөөцийг зүй зохистой ашиглах, хамгаалах
Ойн нөөцийн ашиглалт, хамгаалалт, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний зорилтыг хэрэгжүүлэх
Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах
Цөлжилт, газрын доройтлыг бууруулах
Салбар дундын уялдаа холбоог хангах арга хэмжээг улсын хэмжээнд хамтран хэрэгжүүлэх чиглэлүүдээр орон нутгийн түвшинд уялдаа холбоотой ажиллах юм.