АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРИЙН МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
АЛБАН ХААГЧИД ЖЕНДЭРИЙН МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРАГДЛАА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын албан хаагчид “Төрийн байгууллага дахь жендерийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт Жендэр Сийл хөтөлбөр”-ийн сургалтад хамрагдлаа.
Жендэрийн эрх тэгш байдлын гэрчилгээжилт (Жендэр Сийл) хөтөлбөр нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлдэг олон улсын санаачилга бөгөөд төрийн байгууллага болон албан хаагчдад жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалтыг ойлгох, шийдвэрлэх, өөрчлөх боломжийг олгож, тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх ур чадварыг дээшлүүлэн, эмэгтэйчүүдийн боломжийг нэмэгдүүлэх болон жендэрийн эрх тэгш байдлын бодит ахиц дэвшлийг үнэлдэг.
Сургалтын хүрээнд жендэрийн эрх тэгш байдлын үндсэн ойлголт, жендэрийн хэвшмэл ойлголт, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх, ажлын байранд тэгш боломж бүрдүүлэх, байгууллагын бодлого, үйл ажиллагаанд хүйсийн хувьд мэдрэмжтэй хандлагыг тусгах зэрэг асуудлыг хөндлөө.
Түүнчлэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, төлөвлөлт, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тэгш оролцоог хангах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн оролцоо, хэрэгцээ, боломжийг харгалзан үзэхийн ач холбогдлыг онцоллоо.
Энэхүү сургалт нь яамны албан хаагчдын жендэрийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, байгууллагын дотоод соёл, хүний нөөцийн бодлого, салбарын үйл ажиллагаанд эрх тэгш байдлыг хангах чиглэлээр цаашид хэрэгжүүлэх ажлын суурийг бэхжүүлэхэд ач холбогдолтой юм.