"Амжиж ариутга" үндэсний аяныг эхлүүлээд байна
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хөрсний бохирдлыг бууруулах, эрүүл, аюулгүй амьдрах орчныг хамгаалах зорилгоор "Амжиж ариутга" үндэсний аяныг эхлүүлээд байгаа.
Хур бороо элбэгшсэн үед үерийн ус нүхэн жорлонгийн бохирдлыг хөрс, орчинд тараах эрсдэл нэмэгддэг.
Иймд үер усны эрсдэлээс өмнө нүхэн жорлонгоо ариутгаж, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэхийг уриалж байна.