БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ
БАЙГАЛЬ ОРЧНЫ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН
ГИШҮҮН СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хот
Байгаль орчин, судалгаа шинжилгээний салбарт ажиллаж байгаа, тавигдах шаардлагыг хангасан, мэргэжлийн судлаачаар ажиллаж байгаа иргэн таныг Байгаль орчны мэргэжлийн зөвлөлд ажиллахыг урьж байна.
Тавигдах шаардлага:
№ | Мэргэжил | Мэргэжлийн индекс | Тавигдах шаардлага | Туршлага | Байгууллага | Чиг үүрэг |
1 | Ургамал судлаач | 081113 081114 | Магистр ба түүнээс дээш эрдмийн цолтой байх
| Байгаль орчны болон судалгаа шинжилгээний салбарт 10-аас доошгүй жил ажилласан байх | Шинжлэх ухааны хүрээлэн, Их сургууль, судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага | Гишүүн |
2 | Амьтан судлаач | 052201 | ||||
3 | Хөрс судлаач
| 081112 | ||||
4 | Цаг уур судлал эсхүл Байгаль орчны зайнаас тандан судлал | 053210 053208 | ||||
5 | Инженер геологи | 058802 | ||||
6 | Хог хаягдлын менежмент | 071205 |
Бүрдүүлэх баримт бичиг:
-Өргөдөл (өөрийн мэдлэг, ур чадвараа илэрхийлж, ажил байдлаа тодорхойлсон хүсэлт)
-Төрийн албан хаагчийн анкет (Маягт №1);
-Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт (диплом)-ын эх хувийг нотариатаар баталгаажуулсан гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);
-Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичиг;
-Иргэний үнэмлэхийн хуулбар;
-Ажилласан жилийг тооцох хөдөлмөрийн болон нийгмийн даатгалын лавлагаа;
-Цээж зураг, 2 хувь (4х3-ийн хэмжээтэй бөгөөд нэг ширхэг нь анкет дээр наагдсан байх),
Материал хүлээн авах хаяг: 15141 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Засгийн газрын 2 дугаар байр Г корпус, 2 давхарт 203 тоот, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтэс.
Хугацаа: 2025.12.25-ны өдрийн 17:00 цаг хүртэл
Хүлээн авах цахим шуудан: solongo@met.gov.mn
Холбоо барих утас: 51-263235.