БОГДХАН УУЛЫН ДАРХАН ЦААЗАТ ГАЗАРТ ГАЗАР АШИГЛАГЧ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД СОНСОХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭГДЭЛ ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны АД/07 дугаартай албан даалгаврын хэрэгжилтийг хангах хүрээнд тус хамгаалалтын захиргаанаас Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашиглах эрхтэй иргэн, хуулийн этгээдийн газар ашиглалтын байдалд хяналт шалгалт хийв.
Хавсралтад дурдсан газар ашиглагчид Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 39 дүгээр зүйл 39.1.2 ”энэ хууль болон тухайн тусгай хамгаалалтай газар нутгийн хамгаалалтын дэглэм, горимоор хориглосон, гэрээнд зааснаас өөр буюу байгаль орчинд сөрөг нөлөөлөх үйл ажиллагаа явуулах”, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйл 35.3.2-д ”газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах, байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомж болон төрийн эрх бүхий байгууллагаас газар ашиглалтай холбогдуулан тавьсан нийтлэг шаардлагыг биелүүлэх”, 37 дугаар зүйл 37.1-д Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ гаргах, 39 дүгээр зүйл 39.1.1-д ”газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн”, 40.1.5 дахь хэсэгт “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй”, 40.1.6 дахь хэсэгт “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн бөгөөд газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нөхцөл бүрдсэн болохыг үүгээр мэдэгдье.
Иймд хавсралтад дурдсан газар ашиглагчдын газар ашиглах эрхийн гэрчилгээг цуцлуулахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэг, 27 дугаар зүйлийн 27.4.2 дахь заалтад заасны дагуу хариу тайлбарыг албан бичгээр болон цахим хэлбэрээр 2026 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор тус хамгаалалтын захиргаанд ирүүлнэ үү.
Тогтоосон хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй нь хууль журмын дагуу таны газар ашиглах эрхийг цуцлах, газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгоход саад болохгүй болохыг анхаарна уу. 📌Жич: Богдхан уулын дархан цаазат газрын сонсох ажиллагаанд хамрагдах газар ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэрсийг хавсаргав. ХАВСРАЛТ 43 ХУУДАСТАЙ
Хавсралтыг энд дарж үзнэ үү