БОУАӨЯ-НЫ ТХГН-ИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Д.БАТЦОГТ БАРУУН БҮСИЙН АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
БОУАӨЯ-НЫ ТХГН-ИЙН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙН ГАЗРЫН ДАРГА Д.БАТЦОГТ БАРУУН БҮСИЙН АЙМГУУДАД АЖИЛЛАЖ БАЙНА
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Монголын байгалийн өв сангаас зохион байгуулж буй Тусгай хамгаалалттай газар нутгуудын (ТХГН) баруун бүсийн уулзалт Хомын талын Байгалийн цогцолборт газарт болж байна.
Уулзалтад БОУАӨЯ-ны ТХГН-ийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт, баруун бүсийн 28 ТХГН-ыг хариуцан ажилладаг 12 хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтнүүд, МБӨС-ийн удирдах зөвлөл, ажлын алба болон “Өнө мөнхийн Монгол” Байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн (БХБСХ) төслийн зохицуулах нэгжийн төлөөлөл оролцож байна.
Энэхүү уулзалт нь
ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэгт санал, зөвлөмж авах
ТХГН болон холбогдох төрийн бус байгууллагуудын уялдаа холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх
ТХГН-уудын менежментийн хэрэгцээ, тулгамдаж буй асуудлыг хамтран тодорхойлох
Мэдлэг, сайн туршлагыг харилцан солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх
“Өнө мөнхийн Монгол” БХБСХ-ийн санхүүжилтийн боломжуудыг танилцуулж, оролцогч талуудын ойлголт, оролцоог нэмэгдүүлэх зорилтой зохион байгуулагдаж байна.
Энэ үеэр Д.Батцогт дарга, МБӨС-ийн удирдах зөвлөл болон “Өнө мөнхийн Монгол” хөтөлбөрийн төлөөлөл Хар-Ус нуур орчмын ТХГ, Мөнххайрханы ТХГ-ын хамгаалалтын захиргаадтай биечлэн уулзаж, баруун бүсийн байгаль хамгааллын тулгамдсан асуудал болон сайжруулах боломжуудын талаар хэлэлцэв.
Тэрбээр Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын бүсчилсэн хөгжлийн цаашдын бодлогыг танилцуулж, хамгаалалтын захиргаадыг хамтран ажиллах, уялдаа холбоогоо бэхжүүлэхийг үүрэг болголоо.