БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН САЙД Б.БАТБААТАР /2025.09.10/ БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КОРИНН ПЭРЕРА ДА СИЛВА, ЭСЯ-НЫ ЭРЧИМ ХҮЧ, БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН АТТАШЕ КЛАРА МАРГЭЗ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА.
Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд хоёр орны найрсаг харилцаа, байгаль орчны салбарын хамтын ажиллагаа амжилттай хэрэгжиж ирсэнийг хоёр тал уулзалтын эхэнд онцлов.
Үргэлжлүүлэн Б.Батбаатар сайдын зүгээс энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлтийн хувьд Парисын хэлэлцээрт нэгдэн орсон улсын хувьд Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC)-ээ шинэчлэн тодорхойлсон зорилтыг хэлэлцүүлж батлуулсан. 2035 он хүртэлх энэхүү зорилтыг амжилттай, үр дүнтэй хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг талаар дурдлаа.
Мөн 2026 онд Монгол Улсад зохион байгуулагдах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл хангах хүрээнд хэрхэн хамтран ажиллах, Франц улсын Хөгжлийн агентлаг, болон Олон улсын хөгжлийн төлөөх хөдөө аж ахуйн судалгааны төв зэрэг байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжлүүлэх зэрэг асуудлаар санал солилцов.