ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТРАН ЦАХИМ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025.08.08

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгаль орчны улсын хяналтын газар, Нийслэлийн Прокурорын газар хамтран төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн асуудлыг шийдвэрлэх, байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийн асуудлаар цахим уулзалт зохион байгууллаа.

Цахим уулзалтад Нийслэлийн нутаг дэвсгэрт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнууд хамрагдсан бөгөөд уулзалтаар Төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, байгаль орчинд хохирол учруулсан асуудалд тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэхээр болсон байна.

Цаашид тус арга хэмжээг хэрэгжүүлж байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн төлбөрийг бүрэн барагдуулах замаар Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг (Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.) хэсэг, 6 дугаар зүйлийн 2 дах хэсэг (Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.)-т заасныг хангах, төр, нийтийн эрх ашиг сонирхлыг хамгаалах томоохон арга хэмжээ болно.