Сэргээгдэх эрчим хүчний нөөц, эх үүсвэрийн судалгаа шинжилгээ болон ус цаг уурын ажиглалтын зориулалттай 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тогтоолыг баталлаа
Засгийн газрын 2026 оны 6 дугаар сарын 24-ний хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний нөөц, эх үүсвэрийн судалгаа шинжилгээ болон ус цаг уурын ажиглалтын зориулалттай 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх тогтоолыг баталлаа.
Энэ нь ус цаг уурын салбарын төдийгүй хүлэмжийн хийн үндэсний тооллого, хэмжилт, тайлагналын чадавхыг бэхжүүлэх, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг дэмжих, ган, зуд, үер зэрэг аюулт үзэгдлийн эрсдэлийг эрт илрүүлэх, иргэдэд илүү шуурхай, нарийвчлалтай сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэхэд ач холбогдолтой шийдвэр юм.