С.Одонтуяа сайд Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизмын Түнш орнуудын өндөр түвшний уулзалтад оролцлоо

2024.11.19

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа Баку хотноо зохион байгуулагдсан Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизм (JCM)-ын Түнш орнуудын өндөр түвшний уулзалтад оролцлоо.

Энэ үеэр С.Одонтуяа сайд Япон-Монголын Хамтарсан кредит олгох механизм нь Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчим хүчээ хэмнэх боломжуудыг бодитоор хэрэгжүүлж хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах боломжийг нээж өгснийг онцоллоо.

Түүнчлэн олон талуудад JCM-ыг загвар төсөл, бодит жишээнээс суралцах, бусад улс орнуудын туршлагаас суралцах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар мэдлэг, ойлголт, чадавхыг бий болгоход онцгой үүрэг гүйцэтгэснийг дурдан, цаашид Парисын хэлэлцээрийн хүрээнд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, улам олон хувийн хэвшлийг ногоон шилжилт рүү хөтөлж ажиллахыг зорьж буйгаа илэрхийллээ.

COP29 Azerbaijan

ᠬᠤᠤᠳᠠᠰᠤ ᠨᠤᠭᠤᠳ