СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2026.03.14

СПОРТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон харьяа байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, багийн уур амьсгалыг сайжруулах, идэвхтэй хөдөлгөөн болон эрүүл амьдралын хэв маягийг дэмжих зорилготой ёпорт өдөрлөг 3 дугаар сарын 14-ний бямба гарагт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус өдөрлөгт яамны газар, хэлтсийн албан хаагчид болон харьяа байгууллагуудын удирдлагууд сагсан бөмбөг, волейбол, ширээний теннис, шатар зэрэг төрлүүдээр өрсөлдөн ур чадвар, авхаалж самбаагаа сорин оролцов.

✅️Энэ удаагийн спорт өдөрлөгийн онцлох төрөл нь виртуал дугуйн уралдаан байв. Оролцогчид ухаалаг төхөөрөмжид холбогдсон дугуйгаар виртуал орчинд уралдаж, хурд, хүч, зай зэрэг үзүүлэлтүүдийг бодитоор хэмжүүлэн өрсөлдсөн нь оролцогчдын сонирхлыг татсан шинэ, онцлог төрөл болсон юм.

Тэмцээний төрөл тус бүрийн дүнгээр дараах баг, тамирчид шагналт байруудад шалгарлаа.

✅️Шатар (эрэгтэй)

I байр – Туул голын сав газрын захиргаа, С.Хан-Уул

II байр – Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар, А.Энхжаргал

III байр – Бодлого төлөвлөлтийн газар, Б.Бат-Өлзий

✅️Шатар (эмэгтэй)

I байр – Харьяа байгууллагын удирдлагын баг, Ж.Энхчимэг

II байр – Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газар, Ж.Оюунгэрэл

III байр – Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар, Б.Солонго

✅️Ширээний теннис (эрэгтэй)

I байр – Ойн газар, Б.Оюунсанаа

II байр – Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар, Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газар, Б.Буяннэмэх

III байр – Байгаль орчны улсын хяналтын газар, Д.Бат-Эрдэнэ

✅️Ширээний теннис (эмэгтэй)

I байр – Байгаль орчны улсын хяналтын газар, Б.Мөнхтогтох

II байр – Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар, Ө.Баясгалан

III байр – Харьяа байгууллагын удирдлагын баг Л.Оюунжаргал

✅️Сагсан бөмбөг

I байр – Сайд, Дэд сайдын ажлын алба

II байр – Хүрээлэн буй орчны бодлого, үнэлгээний газар

III байр – Төрийн захиргааны удирдлагын газар

✅️Волейбол

I байр – Байгаль орчны улсын хяналтын газар

II байр – Сайд, Дэд сайдын ажлын алба

III байр – Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газар, Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газар

✅️Шилдэг тоглогчид

Волейболын шилдэг тоглогч – Байгаль орчны улсын хяналтын газар, Б.Энхбат

Сагсан бөмбөгийн шилдэг тоглогч – Дэд сайдын туслах, Б.Бямбанаран

✅️Багийн нийлбэр дүнгээр #Харьяа байгууллагын удирдлагын баг тэргүүлж, спорт өдөрлөгийн цомын эзэн боллоо.