СҮХБААТАР АЙМАГ “ЭКО ЖОРЛОН- ЭРҮҮЛ ОРЧИН" ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2025.05.30

Аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар, Баруун Урт сумын ЗДТГ, “Монголын жорлонгийн ууган холбоо” ТББ-ууд хамтран “Эко жорлон-Эрүүл орчин" өдөрлөг зохион байгуулсан байна.

Энэхүү өдөрлөгийн гол зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэхийн тулд хөрс, усны бохирдол, гэр хорооллын нүхэн жорлонг үе шаттай бууруулах менежментийг орон нутгийн түвшинд төр, хувийн хэвшил, иргэдийн оролцоотой зохион байгуулахад оршино.

Өдөрлөгийн үеэр байгальд ээлтэй, холбогдох стандартад нийцсэн технологийн шийдэл бүхий ариун цэврийн байгууламж, хөрсийг нөхөн сэргээх, хөрсний бохирдлыг бууруулах, лагын хэмжээг багасгаж үнэрийг дарах, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх бактерийн худалдаа болон ногоон зээлийн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаар иргэд, олон нийтэд сурталчлан ажилласан болно.

Зохион байгуулагчдын зүгээс анх удаа энэхүү арга хэмжээг яамнаас өгсөн чиглэлийн дагуу зохион байгуулсан нь ихээхэн үр дүнтэй болсон төдийгүй Монгол Улсын Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн 3.4.3.3-т туссан Орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилтыг хангахад чухал нөлөө үзүүлэхийг онцлон тэмдэглэсэн.