УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХ ҮҮРЭГ БҮХИЙ АЖЛЫН ХЭСЭГ ХУРАЛДЛАА
Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын хамтарсан тушаалаар байгуулсан. Тус ажлын хэсэг өнөөдөр /2025.01.29/ оны анхны хуралдаанаа хийлээ.
Ажлын хэсгээс хуулийн төслийг 2025 оны эхний хагас жилд багтаан боловсруулж батлуулахаар төлөвлөн ажиллаж байна.