ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР ШАГНАГДЛАА
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, нэр бүхий эрхмүүдийг Төрийн дээд одон медалиар шагналаа.
Байгаль орчны салбараас БОУАӨЯ-ны Салбарын хяналтын газрын дарга Д.Мөнхтогтох ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР шагнагдаж, Төрийн ордноос шагналаа гардан авлаа.
Б.Мөнхтогтохын хувьд Төрийн хяналт шалгалтын байгууллагад 20 гаруй жил тогтвортой ажиллаж байна. Энэ хугацаандаа үндэсний аюулгүй байдлыг хангуулах, хүн ам, байгаль орчныг хамгаалах мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүргийг амжилттай хэрэгжүүлж, хяналтын тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход идэвх санаачлагатай ажиллаж буйг өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртээлээ.