ХУВАНЦАР АСУУДАЛ БИШ — ХЭРЭГЛЭЭГ БУУРУУЛЪЯ!
Хуванцар өөрөө буруу биш, харин хэрэглээ, хаягдал удирдлагаас л асуудал үүсч байна. Судалгаагаар Монголд жилд 20,000 тонн хуванцар савны хог үүсдэг ч зөвхөн 30% нь л цугларч дахин боловсруулагддаг.
Хуванцар дахь фталат, BPA, галд тэсвэржүүлэгч зэрэг нэмэлт бодисууд хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Микро, нано хуванцрууд нь хоол, унд болон амьтдын биед хуримтлагдаж эрсдэл үүсгэдэг.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
- Нэг удаагийн сав баглааг багасгаж, дахин ашиглах сав хэрэглэе.
- Шил, металл, цаасан орлуулалтыг дэмжицгээе.
- Хуванцрыг салгаж цуглуулж, дахин боловсруулах үйл явцыг сайжруулъя.
- Мэдлэг түгээж, аж ахуй нэгжүүдэд тогтвортой шийдэл санал болгоё.