САЙДЫН ЗӨВЛӨХ
БОУАӨ-ийн сайд С.Одонтуяагийн зөвлөхөөр П.Батхишиг ажиллана
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын орон тооны зөвлөхөөр П.Батхишигийг томиллоо. Түүний хувьд 2024 оны наймдугаар сараас Уур амьсгалын өөрчлөлт хариуцсан тусгай элчээр томилогдон, олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтэд анхаарлаа хандуулж, байгаль орчны салбарт хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүдийн үр дүнг сайжруулах хувь нэмэр оруулан ажиллаж байна. Түүний хувьд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг өргөн хүрээгээр харж, салбар дундын уялдаа холбоог сайжруулах, хууль эрх зүйн орчинг шинэчлэхэд анхаарал хандуулж байгаа юм.