Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны үйл ажиллагааны стратегийн болон бүтцийн ерөнхий тогтолцооны загварыг үндэслэн тус яамны зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүрэг нь тодорхойлогдоно.

 

      3.3.1.Нэгдсэн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг 

 

Үйл ажиллагааны стратегийн 1 дүгээр зорилтын хүрээнд улс орны тогтвортой хөгжилд нийцсэн байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн талаарх хууль тогтоомж, урт, дунд, богино хугацааны салбарын бодлого, стандарт, техникийн шаардлага боловсруулж батлуулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, олон улсын болон бүс нутгийн түвшинд байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн талаар тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын оролцоо, арга хэмжээг төлөвлөх, өргөжүүлэх, хүлэмжийн хийн ялгарал, бохирдлыг бууруулах инновацыг хөгжүүлж, цэвэр технологи, ногоон хөгжлийг дэмжих, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах бодлогын удирдамжаар хангах, цөлжилттэй тэмцэх үндсэн үүрэг хүлээж, цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаарх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах, байгаль орчны тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинжлэх ухаан технологийн судалгааг өргөжүүлж, судалгаа, үр дүнд суурилсан бодлогыг төлөвлөн хэрэгжүүлж, түүнийг дэмжсэн эрх зүй, эдийн засаг, нийгмийн сэтгэл зүйн таатай орчин бүрдүүлэх, яамны үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн даргад Засгийн газрын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн бодлогын талаар шийдвэр гаргах механизмд дэмжлэг үзүүлэх, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн бодлогыг тодорхойлох, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ, байгаль орчны тэнцвэрт байдал болон үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад шаардлагатай бодлогын хувилбар, мэдээлэл, өндөр мэргэшлийн цаг үеэ олсон, шуурхай зөвлөгөө, үйлчилгээ, бүх талын дэмжлэгээр хангах замаар хэрэгжинэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын харьяа болон шүүх эрх мэдлийн байгууллагууд, яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага, байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, бүх шатны Засаг дарга нар, тэдгээрийн Тамгын газар байна.

 

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Уур амьсгалын өөрчлөлтийн нэгж, Ногоон технологи, инновацын асуудал хариуцсан нэгж ажиллана. Үүнд: 

 

              3.3.1.1.Уур амьсгалын өөрчлөлтийн нэгж нь:

 

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэх, тэсвэртэй байдлыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий, эмзэг байдлын үнэлгээнд тулгуурлан хариу арга хэмжээг төлөвлөх, дасан зохицох олон талт арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд салбар дундын нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах, эрчим хүч, хөдөө аж ахуй, авто тээвэр, зам харилцаа, хот байгуулалт, аж үйлдвэр, нефть хангамж, хог хаягдал, зэрэг салбарт бага нүүрстөрөгч бүхий ногоон технологи, инновац нэвтрүүлэх, үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилтийг хангуулах, хүлэмжийн хийн ялгарлыг тооцох, тайлагнах, нүүрстөрөгчийн кредитийг бүртгэх, шилжүүлэн тооцох, худалдаалах эрх зүйн орчныг бүрдүүлэх, ногоон санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад салбар дундын бодлого зохицуулалтаар хангах, төр, хувийн хэвшлийн төсөл хөтөлбөрийг байгалийн гамшгийн эрсдэлийн менежмент, уур амьсгалын өөрчлөлтийн хэтийн хандлагатай уялдуулах, цаг уур, орчны шинжилгээний газрыг нэгдсэн удирдлагаар хангах, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар иргэдийн мэдлэг, хандлага, дадлыг өөрчлөх, нөлөөллийн арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

 

              3.3.1.2.Ногоон технологи, инновацын нэгж нь:

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт ногоон технологи, инновац нэвтрүүлэх санал санаачилгыг дэмжих, хамтран ажиллах, ногоон хөгжлийг дэмжих цэвэр технологи, шинжлэх ухааны ололт, цэвэр үйлдвэрлэл, менежментийн тэргүүний арга барилыг туршин нэвтрүүлэх бодлого, хөтөлбөр, төсөл боловсруулах, бодлогын удирдамжаар хангах. 

 

      3.3.2.Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Үйл ажиллагааны стратегийн 2 дугаар зорилтын хүрээнд байгалийн баялгийн нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, хамгаалах, ой, ус, амьтан ургамлын хомстол, доройтлыг зогсоож, ойгоор бүрхэгдсэн талбайг нэмэгдүүлэх, нөөцийг зохистой, иж бүрэн ашиглахад чиглэсэн ойн тогтвортой менежментийг бий болгох, ойн агентлаг, усны агентлагийн үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх, цөлжилт, газрын доройтлоос урьдчилан сэргийлэх, ойг нөхөн сэргээх, ойжуулах, тарьц, суулгац ургуулах, модны сайн чанарын үр бэлтгэх ажлыг эрчимжүүлэх, ойг түймэр, хөнөөлт шавж, өвчнөөс хамгаалах, хууль бус мод бэлтгэлийг таслан зогсоох нэгдсэн удирдлага, арга зүйгээр хангах, усны нөөц, түүний сав газрыг хамгаалах, усны нөөцийг ашиглаж болох боломжит нөөцийн хэмжээнд хэмнэлттэй, үр ашигтай ашиглах нэгдсэн бодлого, салбар дундын зохицуулалтаар хангах, усны сав газрын менежментийн тогтолцоог бэхжүүлж, ойн сан, усны сан бүхий газрын газрын хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох кадастрын зураглал хийх, газар зохион байгуулалт, ой, ус, амьтан, ургамал, генетик нөөц, цөлжилт, газрын доройтлыг бууруулах талаарх бодлого, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, зохицуулахын зэрэгцээ, салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Хөх морь” төслийг хэрэгжүүлэх удирдлага, зохион байгуулалтаар хангах, ой, ус, амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах чиг үүрэг хүлээнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч Монгол Улсын Засгийн газар (танхим), сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, яамны бусад нэгж байх ба шууд бус хэрэглэгч нь Улсын Их Хурлын харьяа болон шүүх эрх мэдлийн байгууллагууд, яамд, Засгийн газрын агентлагууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, олон улсын байгууллага, байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам болон эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургууль, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Мэдээллийн сан, кадастрын нэгж, Байгалийн нөөцийн хамтын менежментийн нэгж ажиллана. Үүнд:

 

              3.3.2.1.Мэдээллийн сан, кадастрын нэгж нь:

 

Байгаль орчны өгөгдөл, мэдээллийг бүрдүүлэх, цуглуулах, дамжуулах, боловсруулах, ашиглах, хадгалах, баяжуулах, өөрчлөх, шинэчлэх, хамгаалах бодлого, удирдлага, арга зүйгээр хангах, Газар, ус, ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалттай газар нутгийн ашиглалт, хамгаалалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн мэдээллийг нэгтгэх, кадастрын зураглал, лавлагаа мэдээллээр хангах, байгаль орчны салбарын статистик мэдээлэл, мэдээллийн сангийн үйл ажиллагааг бодлого, арга зүйгээр хангах.

 

              3.3.2.2.Байгалийн нөөцийн хамтын менежментийн нэгж нь:

 

Байгаль орчныг хамгаалах олон талт хамтын менежментийг хэрэгжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах, тогтвортой санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх, байгаль орчин, экологийн боловсролын асуудлаар иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, хандлагыг өөрчлөх, зөв дадал, хэвшлийг төлөвшүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх.

 

      3.3.3.Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Үйл ажиллагааны стратегийн 3 дугаар зорилтын хүрээнд хүрээлэн буй орчны бохирдол, доройтлыг бууруулах, нөхөн сэргээх талаарх бодлого, хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангах ажлыг олон нийтийн оролцоо, хяналтад тулгуурлан зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах үндсэн үүрэг хүлээж, аж ахуйн үйл ажиллагаанаас байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хог хаягдлыг багасгах, дахин боловсруулах, эргүүлэн ашиглах бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, ногоон үйлдвэрлэл, хэрэглээний технологи дамжуулах, нутагшуулах, хүрээлэн буй орчны тэнцвэртэй байдлыг хамгаалахад шинэ арга барил нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах, агаарын бохирдол, хөрсний бохирдлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, химийн хорт болон аюултай бодис, хог хаягдлын бодлого, хууль тогтоомж, олон улсын гэрээ конвенцын дагуу хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хангах, зохистой ашиглалтын менежмент, хэрэгжүүлэх газрын тос, уул уурхай, баяжуулах үйлдвэр, дэд бүтцийн төслүүдийн орчны бохирдол, доройтлоос урьдчилан сэргийлэх, бууруулах, нөхөн сэргээх, дүйцүүлэн хамгаалах бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулахын зэрэгцээ салбар дундын зохицуулалт хийх, нэгдсэн удирдлагаар хангах, мэдээлэл сурталчилгаа явуулахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, байгаль орчны чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Боловсролын яам, шинжлэх ухааны байгууллага, их, дээд сургууль, нутгийн захиргааны байгууллага байна.

 

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Орчны бохирдлын нэгж, Байгаль орчны үнэлгээ, аудитын нэгж ажиллана. Үүнд:

 

              3.3.3.1.Орчны бохирдлын нэгж нь:

 

Орчны бохирдол (агаар, хөрс, химийн бодис)-оос урьдчилан сэргийлэх, бууруулах, хамгаалах бодлого зохицуулалт, цогц арга хэмжээг хэрэгжүүлэх, энгийн болон аюултай хог хаягдлыг хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр цуглуулах, хадгалах, тээвэрлэх, устгах, дахин боловсруулах оновчтой менежментийн тогтолцоог бүрдүүлж, хэрэгжүүлэх.

 

              3.3.3.2.Байгаль орчны үнэлгээ, аудитын нэгж нь:

 

Нийгэм, эдийн засгийн төсөл хөтөлбөр болон байгалийн нөөцийн ашиглалт, гүйцэтгэлд байгаль орчинд нөлөөлөх байдлыг үнэлэх, зохицуулалт хийх, байгалийн нөөц, баялгийн ашиглалтад байгаль орчны аудит хийх бодлого, зохицуулалтаар хангах.

 

      3.3.4.Тусгай хамгаалалттай газрын бодлогын хэрэгжилтийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Үйл ажиллагааны стратегийн 4 дүгээр зорилтын хүрээнд тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, зөвлөгөө өгөх үндсэн үүрэг хүлээж, тусгай хамгаалалттай газар нутгийг өргөжүүлэх, хамгаалалтын менежментийг сайжруулах арга хэмжээ авах, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг хөгжүүлэхэд талуудын оролцоог хангах ажлыг зохион байгуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ, хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааг зохицуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, тэдгээрийг түшиглэн олон нийтэд байгаль орчны боловсрол олгох, сурталчлах ажлыг зохион байгуулах, тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд байгаль орчны төлөв байдал, биологийн төрөл зүйлд судалгаа, тооллого явуулах, бүртгэл хөтлөх аргачлал, үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах, зөвшөөрөгдсөн бүсээс ажиглалтын зориулалтаар дээж, сорьц авах, хэмжилт хийх, ойг арчлах, ойжуулах, хөрс, ургамлыг нөхөн сэргээх журам, үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, нөхөн сэргээх газрын хэмжээ, уг ажлыг гүйцэтгэх арга, технологийг тогтоох, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, зохистой ашиглалт, шилжилт хөдөлгөөн, өөрчлөлтийн хэтийн хандлагыг тогтоох кадастрын зураглал хийх, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь тусгай хамгаалалттай газар нутгийн экосистемийг цогцоор хамгаалах бодлого, экологийн тэнцвэрт байдал, байгалийн нөөц, даацад тохирсон зүй зохистой ашиглалт-хамгаалалтын үйл ажиллагааны уялдаа холбоог хангах, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын горим дэглэмийг нарийн чанд сахин, байгалийн нөөцийн зүй зохистой менежментийг нэвтрүүлэн, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллын бодлогыг холбогдох бүх талуудтай түншийн харилцаа тогтоох замаар хэрэгжүүлэхэд чиглэгдэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, тусгай хамгаалалттай газар нутгийн захиргаад, нутгийн иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэд, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Зам, тээврийн яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газар, аж ахуйн нэгж, байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн, их, дээд сургуулиуд, байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага, төрийн бус байгууллагууд байна.

 

      3.3.5.Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Үйл ажиллагааны стратегийн 5 дугаар зорилтын хүрээнд төрийн захиргааны болон хүний нөөцийн удирдлагын манлайллыг хангаж, салбарын хүний нөөцийн бодлого, төлөвлөлтийг сайжруулж, байгаль орчны сайн засаглалыг бэхжүүлэх, эрх зүйн орчныг боловсронгуй болгох,  хууль тогтоомжийн төсөл, бодлогын хувилбар, гэрээ хэлэлцээрийн төсөл болон бусад шийдвэрийн төсөл боловсруулах, хууль зүйн үндэслэлийг хангуулах, тэдгээрийг хэрэгжүүлэхэд хууль зүйн мэргэжлийн зөвлөмж, хууль зүйн техникээр хангах, салбарын хууль тогтоомж болон шинээр болон нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан хууль, захиргааны хэм хэмжээний актын талаар байгаль орны салбарын алба хаагчдын дунд сургалт зохион байгуулах, яамны гадагш чиглэсэн захиргааны акт, гэрээ болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой хэрэг, маргаанд шүүх болон хууль хяналтын бусад байгууллагад яамыг төлөөлөх, байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх бодлого, арга хэмжээг зохион байгуулах, гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, олон улсын төсөл, хөтөлбөрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, олон нийттэй харилцах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, ажлаа тайлагнах, хариуцлага тооцох тогтолцоог дээшлүүлэхэд зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, байгалийн нөөцийн хамтын менежмент, байгаль хамгаалах нөхөрлөлийн үйл ажиллагааг төлөвшүүлж дэмжих, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн салбарт цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчид мэдээллээр үйлчлэх, Монгол Улсыг хөгжүүлэх урт, дунд, богино хугацааны бодлого, хууль тогтоомж, тогтоол шийдвэр, яам, агентлагын үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, тайланг нэгтгэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, алба хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, сургалт болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

Төрийн захиргааны удирдлагын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үйл ажиллагаа нь чадварлаг төрийн албан хаагч бүхий төрийн захиргааны мэргэшсэн, цомхон бүтцээр яамны тасралтгүй, хэвийн жигд ажиллагааг хангах бодлого боловсруулах, түүний хэрэгжилтийг зохицуулах үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэнэ.

 

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд хуулийн нэгж, бүтээмж, мэдээллийн технологийн нэгж ажиллана. Үүнд:

 

              3.3.5.1.Хуулийн нэгж нь:

 

Энэ нэгж нь салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгоход хууль эрх зүйн дэмжлэг үзүүлэх, Салбарын эрх зүйн баримт бичигт дүн шинжилгээ хийж, зөвлөмж гаргах, салбарын хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, тушаал шийдвэрийн нэгдсэн бүртгэл хөтлөх, олон нийтэд мэдээлэх, иргэн, байгууллага, хуулийн этгээдтэй харьцахад итгэмжлэлийн хүрээнд яамыг төлөөлөх.

 

              3.3.5.2.Бүтээмж, мэдээллийн технологийн нэгж нь:

 

Энэ нэгж нь бүх шатны төрийн байгууллагууд, төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгжүүдэд “Ногоон оффис”-ын стандартыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбарын байгууллагуудын менежментийн чадавх, соёлыг сайжруулах, байгууллагын гүйцэтгэлийг дээшлүүлэхэд чиглэсэн “Стандарттай байгаль орчны салбар” хөтөлбөрийг хэрэгжүүлэх, салбарын цахим засаглалыг бэхжүүлэх, мэдээллийн технологийн хэрэглээг нэвтрүүлэх, салбарын мэдээллийн ил тод, нээлттэй байдлыг хангаж, хэрэглэгчдийг лавлагаа, мэдээллээр хангах.

 

      3.3.6.Гадаад хамтын ажиллагааны асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Үйл ажиллагааны стратегийн 6 дугаар зорилтын хүрээнд салбарын гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх, өргөжүүлэх, салбарын хоёр болон олон талт хамтын ажиллагааны бодлого, чиглэл, хамрах хүрээг нэг цонхны бодлогоор хангах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, олон улсын төсөл, хөтөлбөрийг боловсруулах, гадаад санхүүжилтийн эх үүсвэрүүдийг судлах, баталгаажуулах, төслийн үйл ажиллагааны тайланг нэгтгэх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, алба хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, сургалт болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

      3.3.7.Санхүү, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Үйл ажиллагааны стратегийн 7 дугаар зорилтын хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцыг төлөвлөх, санхүү, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хяналт тавих, удирдлагаар хангах, хууль тогтоомжийн төсөл, бодлогын хувилбар, гэрээ хэлэлцээрийн төсөл болон бусад шийдвэрийн төсөл боловсруулах, улсын төсвийн санхүүжилтийн уялдаа холбоог хангах, салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээг тодорхойлж, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн хөрөнгө оруулалт, зээл тусламжийн хэрэгцээнд дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, зураг төсөв, техникийн үзүүлэлтийг бэлтгэх, худалдан авах ажиллагааны хэрэгжилтийг зохицуулах, салбарын эдийн засаг, санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгцээ, цалин хөлсний бодлогыг судалж, төсвийн ерөнхи=йлөн захирагчийн төсвийг боловсруулах, зохицуулах, улсын төсөв, гадаадын зээл, тусламж, төсөл хөтөлбөрийн санхүүжилтээр нийлүүлэгдсэн эд хөрөнгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, ашиглалтын байдлыг сайжруулах, үр ашгийн тооцоолол хийх, тайлагнах чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, алба хаагчид байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Гадаад харилцааны яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсролын яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, сургалт болон эрдэм шинжилгээний байгууллагууд, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

 

 

 

 

 

 

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Санхүүгийн нэгж ажиллана. Үүнд:

 

              3.3.7.1.Санхүүгийн нэгж нь:

 

Энэ нэгж нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, тайлагнах, салбарын эдийн засаг, санхүү, цалин хөлсний бодлогыг судалж, төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийг боловсруулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

      3.3.8.Хяналт үнэлгээ, аудитын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Үйл ажиллагааны стратегийн 8 дугаар зорилтын хүрээнд бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх, эрсдэл, үр дүн, үр нөлөөг үнэлж дүгнэлт, зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй байдлыг хангах үндсэн үүрэг хүлээж, хууль тогтоомж, бодлогын баримт бичигт тусгагдсан зорилго, зорилтын хэрэгжилтэд салбарын бодлого төлөвлөлт, бодлогын хэрэгжилт, холбогдох үндэсний хөтөлбөр, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төслийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, үр дүнг үнэлж, дүгнэлт зөвлөмж гаргах, үнэлгээний талаарх мэдээллийн нээлттэй ил тод байдлыг хангах, сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх зөвлөмж гаргах, ил тод байдлыг хангах, салбарын статистик мэдээллийг нэгтгэх, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг удирдан зохицуулах, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт хийх, төрийн албан хаагчийн хууль бус үйлдэл, зөрчилтэй холбоотой иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирсэн албан бичиг, өргөдөл гомдол шийдвэрлэх, салбарын санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, төсвийн эрсдэлийн удирдлагаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд эрсдэлд суурилсан хараат бус, бодитой дотоод аудит явуулах, дүгнэлт, зөвлөмж гаргах, санхүүгийн хяналт шалгалт хийх чиг үүрэг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжийн үйл ажиллагаа нь хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит тус бүрээр дүгнэлт, зөвлөмж гаргаж, холбогдох удирдлага, албан тушаалтныг мэдээллээр хангах, салбарын зорилт, бодлого төлөвлөлтийг оновчтой тодорхойлох, бодлогын хэрэгжилт, төсвийн төлөвлөлт, зарцуулалтыг үр дүн, үр нөлөөтэй байлгах, эрсдэлээс хамгаалах замаар удирдлагын үйл ажиллагааны үр нөлөөг сайжруулахад чиглэгдэнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, зохион байгуулалтын бүтцийн нэгжүүд, албан хаагчид, төрийн бус байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь нутгийн захиргааны байгууллага, байгаль орчны чиглэлийн аж ахуйн нэгж, байгууллага, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн ажилтан, иргэд, бусад хэрэглэгч байна. Энэ нэгжийн үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Үндэсний статистикийн хороо, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам болон эрдэм шинжилгээний байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

      3.3.9.Салбарын хяналтын асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгжийн үндсэн үүрэг, чиг үүрэг

 

Үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд салбарын хяналтын бодлого боловсруулах, улсын хэмжээнд хуулийн хэрэгжилтийг хангуулах, газар, газрын хэвлий, түүний баялаг, ус, ой, ургамал, амьтан, хүрээлэн буй орчны бохирдол, доройтолд хяналт тавих, ой, хээрийг түймрээс хамгаалахтай холбогдсон хууль тогтоомж, стандарт, хэм хэмжээ, дүрэм, шийдвэрийн биелэлтэд хяналт тавих, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдийн хууль тогтоомжийн дагуу байгаль орчныг хамгаалах, байгалийн баялгийг зохистой ашиглах, нөхөн сэргээх, хүрээлэн буй орчны бохирдолоос урьдчилан сэргийлэх, сэргээн сайжруулах чиглэлээр байгуулсан гэрээ, төсөл, төлөвлөгөөний биелэлт, бусад үйл ажиллагаанд хяналт тавих, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг зохион байгуулах, төлөвлөх, үр дүнг тооцох, удирдлагаар хангах, зөрчлийн хэрэг бүртгэлийг хянах, мэдээллийн сан бүрдүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.

 

Энэ нэгжээс үзүүлэх үйлчилгээний үндсэн хэрэглэгч нь сайд, дэд сайд, яамны Төрийн нарийн бичгийн дарга, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, иргэд байх бөгөөд шууд бус хэрэглэгч нь бусад яамд, төсөвт байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, гадаад орон, олон улсын байгууллага зэрэг бусад хэрэглэгч байна. Энэ үйлчилгээг үзүүлэхэд оролцох гол түнш нь Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Зам, тээврийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Боловсролын яам, шинжлэх ухааны байгууллага, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар байна.

 

Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд Эрсдэлийн удирдлагын нэгж ажиллана. Үүнд:

 

              3.3.9.1.Эрсдэлийн удирдлагын нэгж нь:

 

Энэ нэгж нь эрсдэлийн үнэлгээ хийж, эрсдэлийн ангиллыг тогтоох, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, хэрэгжүүлэх, эрсдэлийн төлөв байдлын мэдээллийн сан бүрдүүлэх, эрсдэлийг бууруулахтай холбоотой арга хэмжээг зохион байгуулах, Улсын байцаагчдыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хянах, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх,  эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад илрүүлсэн зөрчлийг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлүүлэх, захиргааны хэргийн шүүх, прокурорын байгууллагад улсын /ахлах/ байцаагчдыг төлөөлөн оролцох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд болон аймаг, нийслэл, хуулиар эрх олгогдсон улсын байцаагчдад эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, байгаль орчны улсын байцаагчдад эрх олгох, сунгах, цуцлах асуудлаар бодлого, зохицуулалт хийх.