ТЕНДЕРИЙН УРИЛГА

ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

Огноо: 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: дугаар: “Ойн газар, сумдын ойн ангиудад мониторингийн судалгааны тоног төхөөрөмж нийлүүлж, сургалт явуулах”

Тендер шалгаруулалтын дугаар:БОЯБХУАӨДЗТөсөл/20240902006

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй  Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Ойн газар, сумдын ойн ангиудад мониторингийн судалгааны тоног төхөөрөмж нийлүүлж, сургалт явуулах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг (төлбөр төлсөн баримтын хамт) бичгээр гарган 50,000 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.

Дансны дугаар: 100900013003

Банк: Төрийн сан банк

Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

РД: 9085084

Гүйлгээний утга: BACCP, “Ойн газар, сумдын ойн ангиудад мониторингийн судалгааны тоног төхөөрөмж нийлүүлж, сургалт явуулах,  Хуулийн этгээдийн нэр

Тендерийн баримт бичиг авах хүсэлт (бичгээр гарган)-ийг төлбөр төлсөн баримтын хамт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар авчирч өгснөөр тендерийн баримт бичгийг ажлын даалгаврын хамт хэвлэмэл болон цахимаар авах боломжтой.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоног дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

-       Сүүлийн 3 жил [2023, 2022, 2021]-ийн   борлуулалтын орлогын нийлбэр нь тендерийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх;

-       Сүүлийн 3 он [2023, 2022, 2021]-ы жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэх;

-       Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30% (Гучин хувь)-аас багагүй ижил төстэй* барааг сүүлийн гурван (3) жил [2023, 2022, 2021]-ийн аль нэг жилд нь үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн хоёроос доошгүй гэрээг гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;

-       Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлэх;

 

Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.

 

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Тендерийг дээжийн хамт 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 30 минутад ТОӨЗ 28.1-д заасан хаяг дээр нээнэ.

Тендер хүлээж авах хаяг:

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6,

“Хан Уул Цамхаг” барилга 12-р давхар, 1201 тоот өрөө

Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.