COP17 Цэнхэр бүсэд байрлах Хүлээн авагч орны цомцог гэрийн гадна цэвэр бохир усны холболт, халаалт агаар сэлгэлтийн барилга угсралтын ажилд сонирхол илэрхийлэх урилга
СОНИРХОЛ ИЛЭРХИЙЛЭХ УРИЛГА
Гарчиг: Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Цэнхэр бүсэд байрлах Хүлээн авагч орны цомцог гэрийн гадна цэвэр бохир усны холболт, халаалт агаар сэлгэлтийн барилга угсралтын ажилд сонирхол илэрхийлэх урилга
Нийтэлсэн огноо: 2026 оны 08 дугаар сарын 10-ны өдөр, 15:00 цаг /GMT+8/
Сонирхол илэрхийлэх материал хүлээн авах эцсийн хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдөр, 12:00 цаг /GMT+8/
1. ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 оны 08 дугаар сард Монгол Улс, Улаанбаатар хотноо зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Дэлхийн хэмжээний энэхүү чухал арга хэмжээнд төрийн тэргүүнүүд, Засгийн газрын төлөөлөгчид, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил болон бусад оролцогч талуудын төлөөлөл зэрэг 10,000 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна.
Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас тус бага хурлын Цэнхэр бүсэд байрлах Хүлээн авагч орны цомцог гэрийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх чадвартай гүйцэтгэгч байгууллагуудаас оролцох сонирхлоо илэрхийлж, шаардлагатай урьдчилсан мэдээлэл, материалыг ирүүлэхийг урьж байна.
Хүлээн авагч орны цомцог гэр нь өндөр дээд түвшний уулзалт, албан ёсны хүлээн авалт, хоёр талт уулзалт, мөн Монгол Улсын соёл, өв уламжлал, үндэсний онцлогийг олон улсын төлөөлөгчдөд танилцуулах зориулалт бүхий байгууламж байна.
Сонирхсон байгууллагууд нь ижил төстэй барилга байгууламжийн гадна цэвэр бохир усны холболт, халаалт агаар сэлгэлтийн барилга угсралт болон холбогдох дэд бүтцийн ажлыг хийж гүйцэтгэж байсан туршлага, чадамжийн мэдээллийг нотлох баримтын хамт ирүүлнэ.
Энэхүү баримт бичиг нь зөвхөн сонирхол илэрхийлэх урилга буюу Expression of Interest /EOI/ бөгөөд гэрээ байгуулах санал, тендер шалгаруулалтын эцсийн баримт бичиг, эсхүл худалдан авах ажиллагааны урилга гэж үзэхгүй.
Захиалагч нь энэхүү EOI-ийн нөхцөл, шаардлагыг өөрчлөх, тодруулах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, эсхүл үргэлжлүүлэхгүй байх эрхтэй бөгөөд үүнтэй холбогдуулан оролцогчид ямар нэгэн нөхөн төлбөр олгох үүрэг хүлээхгүй.
2. АЖЛЫН ХҮРЭЭ
Сонгогдох гүйцэтгэгч нь 2026 оны 08 дугаар сард Монгол Улсад зохион байгуулагдах Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын Цэнхэр бүсэд байрлах Хүлээн авагч орны цомцог гэрийн гадна цэвэр бохир усны холболт, халаалт агаар сэлгэлтийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэнэ.
Барилга угсралтын ажил нь магадлангаар баталгаажсан зураг төслийн дагуу хийгдэнэ.
Ажлын ерөнхий хамрах хүрээнд дараах ажил багтана. Үүнд:
Халаалт агаар сэлгэлт, инженерийн шугам сүлжээний холболт;
Галын болон хөдөлмөрийн аюулгүй байдлын шаардлагад нийцсэн шийдэл;
Ашиглалтад оруулах, турших, хүлээлгэн өгөх ажил.
Гүйцэтгэгч нь магадлалаар баталгаажсан зурагт заасан ажлын тоо хэмжээг багтаасан төсөв болон 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө ажил гүйцэтгэж дуусах нарийвчилсан ажлын график боловсруулж ирүүлнэ.
3. ОРОЛЦОГЧДОД ТАВИГДАХ ШААРДЛАГА
Эрх зүйн чадамж: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй байх,
Үнийн санал: Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөвт өртөгт багтаан үнийн санал ирүүлэх. Төсөвт өртөгт / 2,000,000,000.00 (хоёр тэрбум) төгрөг/ багтаасан ажлын тоо хэмжээг бүрэн тооцсон төсөв бодож ирүүлнэ.
Тусгай зөвшөөрөл: Ажил хэрэгжиж дуусах хугацаанд хүчин төгөлдөр дараах тусгай зөвшөөрөлтэй байна
- БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
- БА-6.2 Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, Хөргөх байгууламж тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт;
· Туршлага: Сүүлийн 3 жил буюу 2023, 2024, 2025 онуудын аль нэг жилд төсөвт өртөгийн 30%-иас багагүй хэмжээтэй ижил төстэй ажлын ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан гэрээ, ашиглалтанд оруулсан комиссын актын хамт ирүүлнэ.
Түншлэл болон туслан гүйцэтгэгч: Хамтарсан түншлэл эсвэл туслан гүйцэтгэгчтэй оролцож болох бөгөөд гүйцэтгэх ажлын хуваарилалт, хариуцлагыг тодорхой тусгасан гэрээний хамт ирүүлнэ. Түншлэлийн оролцож байгаа байгууллага нь Санхүүгийн болон туршлагын шаардлагыг хамгийн багадаа 25%-ыг хангасан байх шаардлагатай.
Санхүүгийн чадамж: Сүүлийн 3 жилийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна. Борлуулалтын орлогыг нотлох тухайн жилийн аудитын тайлан эсвэл холбогдох лавлагааг ирүүлнэ.
Лавлагаа: Зээлийн мэдээллийн тухай хуулийн 4.1.5-д заасан зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх этгээдээс санлын урилга хүргүүлсэн өдрөөс хойш авсан, шалгах боломжтой QR код бүхий “Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг ирүүлнэ. Уг тодорхойлолтод төлөгдөж дуусаагүй зээлийн мэдээлэл “Хэвийн” бус байгаа тохиолдолд татгалзах үндэслэл болно. (“Зээлийн мэдээллийн сангийн тодорхойлолт”-ыг www.sainscore.mn, www.burenscore.mn хаягаар хандан авна. Харилцагч банкны тодорхойлолтыг үнэлэхэд харгалзан үзэхгүй.)
Ажиллах хүчний мэдээлэл: Шаардана
№ | Албан тушаал | Ажилтны тоо | Мэргэжил | Мэргэжлээрээ ажилласан жилийн туршлага |
|
1 | Барилгын инженер | 1 | Иргэний ба үйлдвэрийн барилга (мэргэшсэн болон түүнээс дээш зэрэгтэй байх) | 5 болон түүнээс дээш |
|
2 | Халаалт агаар сэлгэлтийн инженер | 1 | Халаалт агаар сэлгэлтийн инженер | 3 болон түүнээс дээш |
|
3 | Ус хангамж ариутгах татуургын инженер | 1 | Ус хангамж ариутгах татуургын инженер | 3 болон түүнээс дээш |
|
4 | Цахилгааны инженер | 1 | Цахилгааны инженер | 3 болон түүнээс дээш |
|
5 | Холбоо дохиолол, мэдээллийн инженер | 1 | Холбоо дохиолол, мэдээллийн инженер | 3 болон түүнээс дээш |
|
6 | Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтан | 1 | Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн ажилтаны хүчин төгөлдөр гэрчилгээтэй байх | - |
|
Дээрх инженер, техникийн ажилтнуудын 50-аас доошгүй хувь нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байна. Ажилтны сургууль төгссөн дипломын хуулбарыг ирүүлэх ба хөлсөөр ажиллах бол хөлсөөр ажиллах гэрээний хамт ирүүлнэ.
(Нийгмийн даатгалын шимтгэлийг 40001 кодоор төлдөг бол үндсэн ажилтанд тооцохгүй.)
· Ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, техник хэрэгсэл:
№ | Машин механизм, тоног төхөөрөмжийн нэр, зориулалт | Хүчин чадал | Тоо ширхэг |
|
1 | Автокран | - | 1 |
|
2 | Эксковатор | - | 1 |
|
3 | Ачааны автомашин | 5 тонн болон түүнээс дээш даацтай | 1 |
|
4 | Автоачигч | - | 1 |
|
Машин механизм, тоног төхөөрөмжийн улсын бүртгэлийн гэрчилгээг ирүүлнэ. Түрээсээр ашиглах бол түрээсийн гэрээг ирүүлнэ.
· Ажлын график: Ажил гүйцэтгэж дуусах хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр.
4. БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Оролцогч байгууллага дараах материалыг бүрдүүлж ирүүлнэ.
сонирхол илэрхийлэх албан бичиг (EOI);
компанийн танилцуулга; улсын бүртгэлийн гэрчилгээ;
оролцогчид тавигдах шаардлагад заасан мэдээллэл;
Бүх материалыг монгол хэл дээр PDF хэлбэрээр ирүүлнэ.
5. МАТЕРИАЛ ИРҮҮЛЭХ ЗААВАР
Оролцох сонирхол бүхий байгууллагууд шаардлагатай материалыг энэхүү мэдэгдэлд заасан цахим шуудангаар ирүүлнэ.
Хугацаа хоцорсон, эсвэл дутуу материал ирүүлсэн тохиолдолд үнэлгээнд хамруулахгүй байж болно.
Материалыг 2026 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12:00 цагаас өмнө дараах цахим шуудангаар ирүүлнэ.
Холбогдох материалуудыг PDF хэлбэрээр хавсаргасан болно. Үүнд:
1. Ажлын зураг / гадна цэвэр бохир болон халаалт агаар сэлгэлт/
Цахим шуудан: delgerzaya@mecc.gov.mn
6. ҮНЭЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ШАЛГУУР
Ирүүлсэн материалыг дараах шалгуурын хүрээнд үнэлнэ.
Үнийн санал
Ижил төстэй ажлын туршлага
Санхүүгийн чадамж
Ажиллах хүч, техникийн чадамж
7. ДАРААГИЙН ШАТ
Анхан шатны үнэлгээгээр шаардлага хангасан оролцогчдыг дараагийн шатны сонгон шалгаруулалтад урьж, техникийн болон санхүүгийн дэлгэрэнгүй санал ирүүлэхийг хүсэж болно
Захиалагч нь дараагийн шатанд оролцогчдоос нэмэлт техникийн мэдээлэл, үнийн саналын тодруулга, ажлын нарийвчилсан төлөвлөгөө, гэрээний нөхцөл болон бусад шаардлагатай материалыг шаардаж болно.
8. ХОЛБОО БАРИХ МЭДЭЭЛЭЛ
Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засгийн газрын 2 дугаар байр, 15160
Утас: 51-261966, 51-261516, 976-99135259
Цахим шуудан: contact@mecc.gov.mn
Цахим хуудас: www.mecc.gov.mn
Холбогдох материал хавсаргав.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах барилга байгууламжийн ажлын Багц-7 “Цэнхэр бүсэд байрлах Хүлээн авагч орны цомцог гэрийн цэвэр бохир усны дэд бүтэц, халаалт агаар сэлтгэлтийн ажил /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг.