ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: “Аймгуудын БОАЖГ-ыг дүрэмт хувцсаар хангах”

Тендер шалгаруулалтын дугаар: № БОЯБУАӨДЗТөсөл/20240902005

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй  Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” BMZ No.201667054, 201868272 төсөл нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Аймгуудын БОАЖГ-ыг дүрэмт хувцсаар хангах” тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичиг авах хүсэлтийг (төлбөр төлсөн баримтын хамт)  бичгээр гарган 150,000.0 төгрөгийг доорх дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр тушааснаар худалдан авч болно.

Дансны дугаар: 100900013003

Банк: Төрийн сан банк

Хүлээн авагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

РД: 9085084

Гүйлгээний утга: BACCP, Аймгуудын БОАЖГ-ыг дүрэмт хувцсаар хангах,  Хуулийн этгээдийн нэр

Тендерийн баримт бичиг авах хүсэлт (бичгээр гарган)-ийг төлбөр төлсөн баримтын хамт Төсөл хэрэгжүүлэх нэгжийн хаягаар авчирч өгснөөр тендерийн баримт бичиг болон ажлын даалгаврыг хэвлэмэл болон цахимаар авах боломжтой.

 

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 58 хоног дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

-       Сүүлийн 3 жил [2023, 2022, 2021]-ийн аль нэг жилийн борлуулалтын орлого нь Захиалагчийн баталсан тендерийн төсөвт өртгийн 50 хувиас багагүй байна.

-       Сүүлийн 3 он [2023, 2022, 2021]-ы жилийн эцсийн аудитаар баталгаажсан санхүүгийн тайланг ирүүлэх;

-       Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30% (Гучин хувь)-аас багагүй ижил төстэй барааг сүүлийн гурван (3) жил [2023, 2022, 2021]-д үндсэн гүйцэтгэгчээр нийлүүлсэн 2 (хоёр)-оос доошгүй гэрээ (гэрээ тус бүрийн үнэ тендерийн батлагдсан төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх)-г гэрээг Гэрээ дүгнэсэн актын хамт ирүүлэх;

-       Тендерийн батлагдсан төсөвт өртгийн 0.5 хувиар тооцож, тендерийн баримт бичгийн ТОӨЗ 16.1-д заасан валютаар тендерийн баталгааг ирүүлэх;

 

Гадаадын оролцогчид тендер ирүүлэх эрхтэй.

 

Дотоодын давуу эрхийн зөрүү тооцохгүй.

 

Тендерийг 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй оролцогчдыг байлцуулан тендерийг тухайн өдрийн 10 цаг 30 минутад тендерийн баримт бичгийн ТОӨЗ 28.1-д заасан хаяг дээр нээнэ.

Тендер хүлээж авах хаяг:

Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг 3-р хороо, Б.Шаравын гудамж 6,

“Хан Уул Цамхаг” барилга 12-р давхар, 1201 тоот өрөө

Тендерийг цахимаар ирүүлэхийг хориглоно.