
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА
Огноо: 2025 оны 02 дугаар сарын 17-ний өдөр
Зөвлөх үйлчилгээний нэр: “АЗИ ТИВД БИОАЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦООГ БЭХЖҮҮЛЭХЭД БИОТЕХНОЛОГИЙН АЮУЛГҮЙ ХЭРЭГЛЭЭГ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ДЭМЖИХ НЬ” ТӨСӨЛД ТУСЛАХ АЖИЛТАН ШАЛГАРУУЛЖ АВНА.
Санхүүжилтийн эх үүсвэр: “Ази тивд биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд биотехнологийн аюулгүй хэрэглээг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжих нь” төсөл.
Төсөв: 850,000.0 төгрөг (Найман зуун тавин мянга)
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь “Ази тивд биоаюулгүй байдлын үндэсний тогтолцоог бэхжүүлэхэд биотехнологийн аюулгүй хэрэглээг олон улсын хамтын ажиллагааны хүрээнд дэмжих нь” төсөлд туслах ажилтан сонгон шалгаруулах гэж байгаа тул сонирхол бүхий иргэнийг 2025 оны 02 сарын 27-ны 12 цагаас өмнө доорх хаягаар өргөдөл, CV-ээ ирүүлэхийг урьж байна.
Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Засгийн газрын 12 дугаар байр, 4 давхар. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газар, 421 тоот. Утас: 51-264447
Тавигдах шаардлага:
Боловсрол: Дээд боловсролын бакалавр, түүнээс дээш зэрэгтэй байх;
Мэргэжил: Биологич, биотехнологич, генетикч, микробиологич, менежер;
Ажлын туршлага:
· Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай байх;
· Төсөл хөтөлбөрт ажиллаж байсан бол давуу тал болох;
Ур чадвар:
· Оролцогч талуудтай бүтээлч, нээлттэй харилцах, хамтран ажиллах, багаар ажиллах, харилцааны өндөр ур чадвартай байх;
· Ажлын ачаалал даах чадвартай байх;
· Томилолтоор ажиллах боломжтой байх;
· Монгол хэл бичгийн өндөр чадвартай, Англи хэлний үндсэн яриа, бичгийн мэдлэг чадвартай байх;
· Тайлантай холбоотой программ хангамж болон инфографик, илтгэл мэдээлэл бэлтгэх чадвартай байх;