“Хан хөхийн нурууны БЦГ-т ойн менежментийн чадавхыг бэхжүүлэх үйлчилгээ” № БОЯБХУАӨДЗТөсөл/ 20250904011

 

СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛЭХ ХҮСЭЛТЭЭ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА.

(Дахин зарлал)

 

Огноо: 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

 

·         Захиалагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

·         Төслийн нэр: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл BMZ №201667054, 201868272;

·         Дахин зарлаж буй тендер шалгаруулалтын нэр, дугаар: “Хан хөхийн нурууны БЦГ-т ойн менежментийн чадавхыг бэхжүүлэх үйлчилгээ” № БОЯБХУАӨДЗТөсөл/ 20250904011

 

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн босголтын зээлийн банк (КfW)-аар дамжуулан Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төслөөс Хан хөхийн нурууны Байгалийн цогцолборт газарт ойн менежментийн чадавхыг бэхжүүлэх үйлчилгээ”-ний гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг дахин зарлаж байна. Сонирхож буй эрх бүхий хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэхийг урьж байна.

 

Дэлгэрэнгүй жагсаалтад сонирхлоо илэрхийлэх хүсэлтээ эрх бүхий хуулийн этгээд нь албан бичгээр гарган, дараах материалуудын хамт 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 09 цаг 30 минут дотор доор заасан хаягаар битүүмжлэн ирүүлнэ үү. Үүнд:

-             Байгууллагын хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувиас хийсэн хуулбар;

-             Байгууллагын дэлгэрэнгүй танилцуулга;

-             Хүсэлт ирүүлж буй өдрөөр хүчин төгөлдөр байх татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт;

-             Шүүхийн төрөлжсөн архивын тодорхойлолт эсхүл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт;

Сонирхлоо илэрхийлэх хүсэлт хүлээн авах хаяг:

“Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II, III” төсөл

 

Монгол Улс, Улаанбаатар хот, Хан уул дүүрэг, 3-р хороо, Б.Шаравын гудамж 6, “Хан Уул Цамхаг” барилга, 12-р давхар, 1201 тоот өрөө

 

Сонирхлоо илэрхийлсэн хүсэлтийг мэйлээр ирүүлэхийг хориглоно.