ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

Огноо: 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр

 

Зөвлөх үйлчилгээний нэр: 500-аас доошгүй зүйл ургамлыг олон улсын улаан дансны үнэлгээгээр үнэлэн, хамгааллын төлөвлөгөө боловсруулах

 

Санхүүжилтийн эх үүсвэр: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам. Төсөв 10.000.000 /арван сая/ төгрөг

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь “500-аас доошгүй зүйл ургамлыг олон улсын улаан дансны үнэлгээгээр үнэлэн, хамгааллын төлөвлөгөө боловсруулах” ажлыг гүйцэтгэх хуулийн этгээдийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй  хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 

            Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх багт тавигдах шаардлага:

Ургамал, ургамалжилтын судалгаа хийдэг ургамал судлалаар мэргэшсэн,  ижил төстэй төслүүдэд ажиллаж байсан туршлагатай 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй  байна.  

1.    Багийн ахлагч нь ургамлын ангилал зүйгээр мэргэшсэн докторын зэрэг цолтой байх;

 

2.    Багийн гишүүд нь ижил төстэй төслүүдэд ажиллаж байсан туршлагатай магистр буюу түүнээс дээш зэрэг цолтой байх;

 

3.    Ажлыг хүлээгдэж буй үр дүнд нийцүүлэн гүйцэтгэж тайланг тогтоосон хугацаанд захиалагч байгууллагад хүлээлгэн өгнө.

 

Сонирхсон тал саналаа 2024 оны 09 сарын 26-ны 17 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 23 дугаар хороо, Арцатын ам 624 Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газар  205 тоот. Утас: 51-264447

 

Ажлын даалгаврыг хавсаргав.

Татах