
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА
ОГНОО: 2025 оны 03 дугаар сарын 20-ний өдөр
Зөвлөх үйлчилгээний нэр: “АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН БАЙГУУЛАМЖ”-ИЙН САНХҮҮГИЙН ҮР АШГИЙН ШИНЖИЛГЭЭ, ОРЛОГО ЗАРЛАГЫН ТААМАГЛАЛ ХИЙХ”
Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв
Төсөв: 20.000.000 (Хорин сая төгрөг)
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь “АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН БАЙГУУЛАМЖ”-ИЙН САНХҮҮГИЙН ҮР АШГИЙН ШИНЖИЛГЭЭ, ОРЛОГО ЗАРЛАГЫН ТААМАГЛАЛ ХИЙХ” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг 2025 оны 04 сарын 11-ны 12 цагаас өмнө доорх хаягаар мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Санал хүлээж авах хаяг:
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж-5, Бага тойруу-3, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын Орчны бохирдлын хэлтэс 4 давхар 306 тоот /51-263385/
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх үйлчилгээний багт тавигдах шаардлага:
Зөвлөх баг нь байгаль орчны чиглэлээр мэргэшсэн, энэ чиглэлийн судалгааны төслүүдэд ажиллаж байсан туршлага бүхий мэргэжлийн бүрэлдэхүүнтэй баг байна.
1. Багийн ахлагч нь санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх.
2. Багийн гишүүд нь экологич, байгаль орчны чиглэлээр мэргэшсэн байх бөгөөд мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
Орон нутгийн мэргэжилтнүүд, иргэдтэй хамтран ажиллах мэдээлэл түгээх чадвартай байх,
Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг хавсаргав.