ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ УРИЛГА

 

 

Огноо: 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр

 

Зөвлөх үйлчилгээний нэр: “ХӨРСНИЙ ЧАНАРЫН СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ” ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ

 

Санхүүжилтийн эх үүсвэр: Улсын төсөв

 

Төсөв: 20.000.000 (Хорин сая төгрөг)

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам нь хөрсний чанарын шинжилгээг нэгдсэн аргазүйгээр хангах, хөрсний чанарын мониторинг судалгааг нэгдсэн тоон мэдээллээр бүрдүүлж, мэдээллийн бааз үүсгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор “ХӨРСНИЙ ЧАНАРЫН СТАНДАРТ БОЛОВСРУУЛАХ” ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг 2025 оны 07 сарын 18-ны өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.  

 

Санал хүлээж авах хаяг:

 

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4-р хороо, Жуулчны гудамж-5, Бага тойруу-3, БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын Орчны бохирдлын хэлтэс 4 давхар 306 тоот  /51-263385/

 

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх үйлчилгээний багт тавигдах шаардлага: Үйлчилгээ үзүүлэх байгууллагын баг нь 6-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй байна.

-       Багийн ахлагч нь:

o  Хөрсний шинжлэх ухаан, агрономи, экологийн чиглэлээр доктороос дээш зэрэгтэй, хөрсний стандартыг хөрвүүлэх орон улсын туршлагатай байна. Тухайн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

-       Гишүүд нь:

o   Хөрсний шинжлэх ухааны чиглэлээр доктороос дээш зэрэгтэй, 10-аас доошгүй жилийн ажлын туршлагатай байна;

o   Хөрсний химийн шинжилгээ, лабораторийн судалгааны чиглэлээр магистраас доошгүй зэрэгтэй байх;

o   Зайнаас тандан судлал, ургамлын чиглэлээр тандан судалгаа хийх, материал боловсруулах, тайлагнах 15-аас доошгүй жилийн туршлагатай байх;

 

Зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг хавсаргав.

 

Бусад хуудас