САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛДААН БОЛЛОО

2025.02.04

Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайдын Шуурхай хуралдаан боллоо /2025.02.03/. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаарх бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн үр дүн, шийдэл” сэдэвт ерөнхий хяналтын сонсголд оролцож байгаа учраас өнөөдрийн Шуурхай хуралдааныг БОУАӨ-ийн Сайдын зөвлөх Ц.Уртнасан удирдан явууллаа.

Хуралдаанд яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, өнгөрсөн 01 дүгээр сард хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж, 02 дугаар сард хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. Үүний дараа БОУАӨ-ийн Сайдын зөвлөх Ц.Уртнасан Шуурхай хуралдаанд танилцуулагдсан ажлууд, мөн цаашид анхаарч ажиллах арга хэмжээний хүрээнд үүрэг чиглэлүүдийг өглөө.

✅ТӨР ХУВИЙН ХЭВШЛИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

Өнгөрсөн оны төгсгөлд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж байгаагаа зарлаж, хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгүүдийг байгуулсан.

Энэхүү хамтран ажиллах гэрээг байгуулснаар байгаль орчноо болон түүх, соёлын дурсгалт газрыг хамгаалах, байгалийн нөөцөд тулгуурласан тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр нутгийн иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрдэж байна.

Тэгвэл өнөөдрийн Шуурхай хуралдаанаас санамж бичгийн хүрээнд цаашид хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг сонсож, чиглүүлэх сургалт зохион байгуулахыг холбогдох албан тушаалтанд үүрэг болголоо.

✅“Байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг хоёрдугаар сард багтаан зохион байгуулах чиглэлийг өглөө.

✅ Монгол хэлний тухай хуулийг 2015 онд баталсан. Энэ хуульд төрийн болон орон нутгийн өөрөө удирдах байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 01-нээс албан хэргийг кирилл, үндэсний хос бичгээр хөтлөн явуулна гэж заасан нь хэрэгжиж эхэлсэн. Иймээс салбарын хэмжээнд албан хаагчдын ур чадварыг сайжруулах чиглэлд анхаарч ажиллахыг газар хэлтсийн дарга нарт үүрэг болгов.