АЖИЛ ГҮЙЦЭТГҮҮЛЭХ ТУХАЙ ЗАР

2025.05.16

 Огноо: 2025.05.12                                     

Ажлын нэр: “ХАШААНДАА 5 МОД ТАРЪЯ" аяны хүрээнд мод тарих.

 Санхүүжилтийн эх үүсвэр: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны санхүүжилтээр Нийслэлийн 7 дүүргийн 108 хороо, 16 аймгийн 32 суманд мод тарих ажлын сонгон шалгаруулалтад урьж байна.

 Сонгон шалгаруулалтад оролцогч нь:

1.  “Навчит модны суулгац.Техникийн шаардлага” MNS 6141:2020,  “Сөөгийн суулгац. Техникийн шаардлага” MNS... : 2011  стандартад нийцсэн мод, сөөгийн суулгац (3-4 настай, 0.8-2.0м өндөртэй)-ын нөөцтэй байх;

2.  Мод тарьсан байршилд жилд 1 удаа “Мод, сөөгийн суулгац арчлах” MNS6258-2:2011 стандартын дагуу услах, өвчин, хөнөөлт шавжаас хамгаалах, хөл газрын ургамалтай тэмцэх, хөрс сийрүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх;

3.  Байгаль орчны болон ойн чиглэлээр мэргэжлийн ажилтантай байх.

Аянд оролцох хүсэлтэй мод үржүүлэг, мод тарих чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж хүсэлтээ дараах материалын бүрдлийг ханган битүүмжилж, БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газарт хаяглан 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 17:00 цагаас өмнө Засгийн газрын 12 дугаар байр БОУАӨЯ-ны бичиг хэргийн 101 тоотод ирүүлнэ үү. Үүнд:

1.    Сонгон шалгаруулалтад оролцох албан хүсэлт;

2.    Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

3.    Татварын тодорхойлолт;

4.    Мэргэжлийн ажилтны диплом, гэрчилгээний хуулбар;

5.    Багаж хэрэгслийн жагсаалт (фото зургаар баталгаажуулах);

6.    Суулгацын нөөцийн хэмжээ, зүйлээр (өрөл, голтбор, монос, гүйлс, буйлс 5 зүйл, фото зургаар баталгаажуулах).

 

Мэдээлэл авах утас: 117, 51267545

 

  БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ