Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн А.Батмөнх, Г.Намхайдорж, Т.Болорчимэг нар өнөөдөр /2025.04.28/ шатдаг хийн аюулгүй ажиллагааны сургалтад хамрагдаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газар, БНСУ-ын Хийн аюулгүй байдлын корпораци/KGS/ -тай хамтран зохион байгуулж энэ сургалтаар
Хийн аюулгүй байдлын хууль эрхзүйн орчин
БНСУ-ын шингэрүүлсэн шатдаг хий/LPG/ -н ашиглалтын өнөөгийн байдал
БНСУ-ын хийн түлшний үйлдвэрлэл, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо гэсэн гурван сэдвээр KGS-ийн мэргэжилтнүүд танилцуулга хийж, хий ашиглалтын талаар заавар, зөвлөгөө өгөв.