Б.МӨНХТАМИР: ГҮЙЦЭТГЭЛ, ҮР ДҮНД СУУРИЛЖ, АЛИВАА АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧЛӨӨС АНГИД АЖИЛЛАНА

2025.12.19

Байгаль орчин, уур амьсгалын дэд сайд Б.Мөнхтамир Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар Бага хурлын (COP17) зохион байгуулалт, "Тэрбум мод" хөтөлбөрийн хэрэгжилтийн асуудлыг хариуцах Тусгай үүрэгтэйгээр томилогдон ажиллаж байна. Үүний хүрээнд өнөөдөр (2025.12.19) Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газарт ажиллалаа.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн үйл ажиллагаа явуулж буй иргэн, нөхөрлөл, аж ахуй нэгж байгууллага 32.3 хувиар нэмэгдсэн байна.

Тус хөдөлгөөнийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 116,1 сая модыг шууд болон дүйцүүлэх хэлбэрээр тарьж, зохих арчилгаа, хамгааллын ажлыг гүйцэтгэж байна. Мод тарих төлөвлөгөөг тарьсан модны тоотой харьцуулан үзэхэд гүйцэтгэл 7.69 хувьтай байгаа юм.

Уулзалтын үеэр дэд сайд хэлсэн үгэндээ цаашид гүйцэтгэл, үр дүнд суурилж, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах зарчмыг баримтлана. Ажил үүрэгтэй холбоотой аливаа асуудлыг нээлттэй хүлээн авч хамтран ажиллана гэдгээ онцлов.

Мөн хэд хэдэн асуудалд онцгой анхаарал хандуулж ажиллахаа илэрхийллээ.

Тухайлбал,

✅ Тусгай зөвшөөрлийг мэргэжлийн холбоод руу шилжүүлж, хялбаршуулах

✅ Тарьсан модны /амьдралтын судалгаа / судалгаа, тайланг шинэчлэн гаргах

✅ Нөхөрлөлүүдийг идэвхжүүлэхдээ нүүрстөрөгчийн шингээлтийг тооцож кредит олгох механизмын системийг нэвтрүүлэх ажлыг судлах

✅ Боловсон хүчнийг бэлдэх асуудлыг 2026 оны төлөвлөгөөндөө тусгах

✅Мөн ирэх онд “Тэрбум мод” хөдөлгөөнийг илүү өргөн цөр хүрээнд хэрэгжүүлэх

✅ Ойн сангийн түлхүүр үгтэй GLOSSARY бүүктэй болгох

✅ MRV систем нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэх /Ойн салбарт хэрэгжиж байгаа хөтөлбөрүүдийн хяналт, тайлан, шалгалтын системийг боловсронгуй болгох/ зэрэг ажлуудыг дурьдлаа.