Богдхан уулын зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хамгаалах, амьдрах орчны экологийн холбоосыг хадгалах, авто замын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор экологийн гарц байгуулах ажлыг 2026 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болсон CОР17 хурлын үеэр санаачлан, “Санамж бичиг” байгуулсан.
Энэхүү төслийг ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судалгаа, дүгнэлтэд үндэслэн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны захиалгаар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны оролцоотойгоор NCD группийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Экологийн гарц байгуулах бүтээн байгуулалтыг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22.9, 22.9.1-д заасан байгаль хамгааллын чиглэлийн хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт үзүүлэх эрх зүйн зохицуулалттай уялдуулан хэрэгжүүлж байгаа бөгөөд биологийн олон янз байдлыг хамгаалах, зэрлэг амьтдын аюулгүй нүүдэллэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Тус барилга бүтээцийн ажил ийнхүү эхэлж 2027 оны 2 улиралд бүрэн хийж гүйцэтгэхээр төлөвлөн ажиллаж байна.