Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фиона Блайтыг өнөөдөр /2025.01.31/ хүлээн авч уулзлаа.
Цаашид олон улсын дэмжлэг, олон талт хамтын ажиллагааг уялдуулж зохицуулалтыг сайжруулах;
- Уур амьсгалын өөрчлөлтийн салбарт төр-хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлэх зорилгоор тогтсон бүтэц, нэгжийг байгуулж үйл ажиллагааг идэвхжүүлэх;
- Гадны хөрөнгө оруулалттай болон хувийн томоохон аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлж буй нөлөөлөл, ул мөрийг дүйцүүлэн хамгаалаад зогсохгүй "байгальд эерэг" бизнес болгох чиглэлд нөлөөллийн ажлыг хамтран зохион байгуулах мөн холимон санхүүжилт бүхий урт хугацааны байгаль хамгааллын хөтөлбөрийг эхлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Мөн НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар хурлыг зохион байгуулах чиглэлд туршлага хуваалцаж, дэмжин ажиллах талаар ярилцав.
Уулзалтын төгсгөлд С.Одонтуяа сайд уур амьсгалын санхүүжилт, нүүрстөрөгчийн зах зээлийн чиглэлд туршлага судалж, боловсон хүчин бэлтгэх, чадавхжуулахад олон талын дэмжлэг хэрэгтэй байгааг онцоллоо.