БОУАӨ-ИЙН САЙД С.ОДОНТУЯА ХӨГНӨ-ТАРНА БЦГ-ЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

2024.09.30

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа /2024.09.24/ Хөгнө-Тарна байгалийн цогцолбор газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Тус байгалийн цогцолбор газар Булган аймгийн Гурванбулаг, Рашаант, Өвөрхангай аймгийн Бүрд зэрэг гурван сумын нутаг дамнасан нийтдээ 84390 га талбайг хамарч үйл ажиллагаа явуулдаг.

Хамгаалалтын захиргааны зүгээс С.Одонтуяа сайдад салбарын бодлого шийдвэрийг тасралтгүй хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа илүү хүртээмжтэй чанартай хэрэгжүүлэхэд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай таван асуудал бүхий албан хүсэлтээ танилцууллаа.

Салбарын сайдын зүгээс хамгаалалтын захиргааны тавьсан хүсэлтүүдийг шуурхай шийдвэрлэхийг холбогдох газар, хэлтсийн дарга нарт үүрэг болголоо.