ЭКОЛОГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ талаар та бүхэн САНАЛАА ИРҮҮЛЖ, ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА УУ

2024.07.25

Нийслэлийн хэмжээнд байгаль орчныг хамгаалах, иргэдийн тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх шаардлагатай хотын стандартын төсөлд нийслэлийн нутаг дэвсгэр дэх ЭКОЛОГИЙН КОРИДОР БАЙГУУЛАХ ГАЗРЫГ ОРОН НУТГИЙН ХАМГААЛАЛТАД АВАХ талаар та бүхэн САНАЛАА ИРҮҮЛЖ, ҮНЭТЭЙ ХУВЬ НЭМЭР ОРУУЛНА УУ.

Улаанбаатар хотын зуслангийн бүс болон тусгай хамгаалалттай газар нутагт зэрлэг амьтдын тархац байршил, төллөх, үр төлөө өсгөх, ороо хөөцөө, шилжилт хөдөлгөөн, хамгааллыг сайжруулах, зүй бус үхэл хорогдлыг бууруулах, амьдрах таатай орчныг бүрдүүлэх зорилготой “Улаанбаатар хотын зуслангийн бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн зэрлэг амьтдад ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага” хотын стандартын төслийг боловсруулаад байна.

Иймд 2024 оны 08 дугаар сарын 06 өдрийг хүртэл уг төсөлд иргэн, төрийн болон аж ахуй нэгж байгууллага, ТББ, байгаль орчны холбоод доорх QR кодоор нэвтэрч саналаа өгнө үү.

БАЙГАЛЬ ОРЧИН, УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ЯАМ