Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга энэ сарын 27-30-ны өдрүүд Говь-Алтай аймагт ажилласан.
Энэ үеэр Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн удирдах хороог дарга, БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга Говь-Алтай аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвд хоёр ширхэг цаг уурын автомат станц гардуулан өглөө.
Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох II,III төслийн санхүүжилтээр “Цаг уурын автомат станцаар хангах” ажлын хүрээнд 2025 онд Говь-Алтай аймгийн Бигэр, Баян-Уул сумдад цаг уурын автомат станцыг суурилуулахаар төлөвлөн ажиллаж байна.
Сумдын цаг уурын харуулыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаснаар цаг агаарын бодит мэдээний чанар сайжран болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, зарлан мэдээлэх чадавх сайжирна гэж үзэж байна.