“МАЗААЛАЙ БААВГАЙ” СЭДЭВТ ГАР ЗУРАГ, БҮТЭЭЛИЙН УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД ШАЛГАРЛАА

2026.02.13

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Үндэсний бахархалт амьтан-Мазаалай баавгай” хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан гар зургийн уралдааны шилдэг бүтээлийн эзэд шалгарлаа.

Шагналыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр гардуулав.

Уралдааны 3-5 дугаар ангийн гар зургийн ангилалд:

✅️1-р байр – 3а ангийн сурагч Б.Цэлмэг

✅️2-р байр – 5г ангийн сурагч Ж.Учрал

✅️3-р байр – 3а ангийн сурагч Ж.Ундарьяа

✅️4-р байр – 5б ангийн сурагч Ч.Цэцэглэн

✅️5-р байр – 5а ангийн сурагч Т.Энүгэн

Уралдааны 8-9 дүгээр ангийн ангилалд

✅️1-р байр – 9е ангийн сурагч Б.Булган-Эрдэнэ ахлагчтай багийн бүтээл

✅️2-р байр – 8б ангийн сурагч Ж.Тэмүүлэнсайханы бүтээл

✅️3-р байр – 9г ангийн сурагч Б.Анхсувд ахлагч баг бүтээл

✅️4-р байр – 9г ангийн сурагч Э.Энхшүр ахлагчтай багийн бүтээл

✅️5-р байр – 8а ангийн сурагч Г.Бүжин нар тус тус байр эзэллээ.

Энэхүү уралдаан нь үндэсний бахархалт мазаалай баавгайг амьтнаа хайрлан хамгаалах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдлаа.