2024.07.09

Сибирь хуш модны самрын идээний гарцыг 40 хувиар, яс болон хаягдлыг 60 хувиар тогтоосон Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн А/101 тоот тушаал хүчингүй болсон талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд хуурамч мэдээлэл тарсан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 2 дугаар сарын 29-ний өдрийн А/101 тоот тушаал хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд үнэн зөв мэдээлэлийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны холбогдох албан тушаалтнаас тодруулж хамтран ажиллахыг хүсье.