Сэлэнгэ аймгийн Түшиг сумын ойн санд ойн хөнөөлт шавжийн тархалтыг бууруулах зорилгоор 9,000 га талбайд биологийн бэлдмэл ашиглан агаарын хөлгөөр тэмцэх ажлыг 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн гүйцэтгэж байна.
Тус ажлын явцад байгаль орчинд ээлтэй биологийн бэлдмэл ашиглаж байгаа бөгөөд орон нутгийн иргэдийн төлөөлөл хүрэлцэн ирж ажлын явц, хэрэгжилттэй танилцлаа.