Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны мэргэжилтэн А.Батмөнх, Г.Намхайдорж нар өнөөдөр /2025.04.03/ Утаагүй Монгол төслийн санаачлагч Б.Ихбаярын зохион бүтээсэн “BG Dragon” зуухтай танилцлаа.
Давхар шаталтад “BG Dragon” зуух нь 16 кВт-ын хүчин чадалтай бөгөөд 150 мкв талбайг халаах боломжтой. Түлшний сав нь 10 кг-ын багтаамжтай, сэнсээр үлээх зарчмаар галыг маш богино хугацаанд буюу 10 секундэд асааж, 10 ширхэг паарыг халаана гэдгийг зохион бүтээгч Б.Ихбаяр танилцууллаа.
Уг зуухны тухай дэлгэрэнгүй мэдээллийг Утаагүй Монгол пэйж хуудаснаас авна уу.