”Сумандаа хуванцар саваа ангилж ялгадаг байсан ч дотрохыг нь бүрэн хоосолж, бохирдолгүй байхыг нь мэддэггүй байж. Гэтэл тэр нь энд дахин боловсруулах үйлдвэрт ирэхээрээ шаардлага хангадаггүй юм байна."

2024.09.26

✅Сумын хог хаягдлын менежментийн туршлага судлах аялал хоёр дахь өдрөө дахин боловсруулах үйлдвэрүүдийн аяллаар үргэлжилж байна.

Өнөөдөр 21 аймгийн оролцогчидTML Plastic үйлдвэрээр зочиллоо. Тэд энд орон даяар татан авалт хийж цуглуулсан хуванцар хэрхэн дахин нарийвчлан ангилагдаж, үйлдвэрлэлийн 16 шугамаар дамжин экспортод гаргадаг түүхий эд болох үрэл болдог процесстой газар дээр нь танилцлаа.

Байгаль орчны мэргэжилтнүүд алслагдсан хөдөө орон нутгаас хэрхэн дахивраа эцсийн цэг болох үйлдвэрт хүргэх талаар мэдээлэл авч, үйлдвэрийн мэргэжилтнүүдээс үнэ цэнтэй зөвлөгөөг авлаа.

📍Маргааш тэд Булган аймгийн Хишиг-Өндөр сумыг зорьж хог хаягдлын менежментийг амжилттай хэрэгжүүлж буй жишиг сумын туршлагыг судална.

#Sustainable_Plastic_Recycling_in_Mongolia_project