БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2026 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн А/198 дугаар тушаалаар байгуулагдсан “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлал шинэчлэх” үүрэг бүхий ажлын хэсгийн анхдугаар хурал боллоо.
Хурлаар дараах асуудлыг хэлэлцэв.
Нотолгоонд суурилсан шийдвэр гаргалтад зориулсан биологийн олон янз байдлын мониторинг (Торстен Хардер-GIZ-ийн Биологийн олон янз байдал ба экологийн мэргэжилтэн)
Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөөний өнөөгийн байдал, аргачлал шинэчлэх ажлын даалгавар (Ц.Мөнхбат, БОУАӨЯ-ны ТХГНБГ-ын ахлах шинжээч)
Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг боловсруулах ажлын явц, үр дүн (Найжел Дадли, Ханна Тимминс, Сью Столтон)
Ажлын хэсгийн ахлагч ТХГНБГ-ын дарга Ц.Уранчимэг ажлын хэсгийн гишүүдийг газар зохион байгуулалт, аялал жуулчлал, байгаль хамгаалал, үр дүнд суурилсан төлөвлөлтийн чиглэлээр багт хуваагдан богино хугацаанд үр дүнтэй ажиллах үүрэг, даалгавар өглөө. Мөн “Тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн төлөвлөгөө боловсруулах аргачлалын эхний хувилбарыг 7 дугаар сард багтаан шинэчлэхээр шийдвэрлэв.