УЛААНБААТАР ХОТОД ХУВАНЦАР ХАЯГДАЛ НИЙТ ХОГИЙН 16.3 ХУВИЙГ ЭЗЭЛЖ БАЙНА

2026.02.13

♻️Улаанбаатар хотод хог хаягдлын бүтцийн судалгааг 2019 болон 2025 онуудад хийсэн бөгөөд 2025 оны дүнгээр хуванцар хаягдал нийт хог хаягдлын 16.3 хувийг эзэлж байна. Мөн тухайн онд нийслэлд 1,830,355 тонн хог хаягдал үүссэн нь хог хаягдлын менежмент, ангилан ялгалтыг эрчимжүүлэх шаардлага өндөр байгааг харуулж байна.

📍 Судалгааны хүрээнд танилцуулсан мэдээллээс үзэхэд, Улаанбаатар хотод 2017 оноос хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах хөдөлгөөн эхэлж, хотын хэмжээнд 1000 гаруй ангилан ялгах цэг ажиллаж байна.

📌ТОДРУУЛБАЛ

🔹 Нийт ангилан ялгах цэг – 1071

🔹 СӨХ-д байрласан цэгүүд хамгийн өндөр буюу ойролцоогоор 32%

🔹 Сургууль, цэцэрлэг, аж ахуйн нэгжүүдэд мөн ангилан ялгах цэгүүд байршуулсан ч хамрагдалт харилцан адилгүй байна

📊 Эдгээр үзүүлэлт нь нийслэлд хог ангилан ялгах тогтолцоо тодорхой хэмжээнд эхэлсэн ч бүх нийтийг хамарсан үр дүнтэй систем болгохын тулд иргэдийн оролцоо, дэд бүтэц, дахин боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг харуулж байна.

✅ШИЙДЭЛ ЭНГИЙН:

• Хогоо ангилж хэвшье.

• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.

• Хуванцрын хэрэглээг багасгая.

📌Эх сурвалж: Хот тохижилтын газар ОНӨААТҮГ