"УСНЫ ҮНЭ ЦЭН" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ТӨРИЙН ОРДОНД БОЛЛОО

2026.06.26

Хэлэлцүүлэгт Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан болон УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Р.Сэддорж, Б.Тулга нарын гишүүд, БОУАӨЯ, ХББОСЯ, Үндэсний аудитын газар, Усны газрын холбогдох албан тушаалтан, байгаль орчны салбарын эрдэмтэн, судлаачид, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд зэрэг 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлгээр:

🔹 Усны нөөцийн хамгаалалт, зохистой ашиглалт

🔹 Усны чанарын хяналт

🔹 Сав газрын нэгдсэн менежмент

🔹 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого

🔹 Ус ашигласны төлбөрийн тогтолцооны шинэчлэл зэрэг гол зохицуулалтыг танилцуулж, оролцогчдын санал, зөвлөмжийг хүлээн авлаа.

Иргэд, аж ахуйн нэгж, төрийн байгууллагуудаас ирүүлсэн санал, зөвлөмжийг нэгтгэн судалж, хуулийн төслийг улам боловсронгуй болгох ажил үргэлжилж байна.