УУР АМЬСГАЛ, БАЙГАЛЬ ОРЧНЫ БОДЛОГЫН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭНГИЙН ТӨСЛИЙН БАГИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА

2025.09.12

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар байгуулах гэж буй Уур амьсгал, байгаль орчны бодлогын судалгаа, шинжилгээний хүрээлэнгийн төслийн хүрээнд БНСУ-аас таван хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг Монгол Улсад томилогдон ажиллаж байна.

Тэд уг хүрээлэнг байгуулахтай холбоотой суурь судалгаа хийх, хэрэгцээ шаардлагыг тодорхойлох хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Золбаяр, Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Бат-Өлзий , Хүрээлэн буй орчны бодлого үнэлгээний газрын дарга Г.Энхмөнх, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын дарга Ц.Уранчимэг нарын холбогдох албаныхан KOICA-ийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Жон Ин Ён, суурин төлөөлөгчийн орлогч Г.Анхтуяа, төслийн менежер, Судалгааны баг гишүүдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Энэхүү уулзалтаар нь уур амьсгал, байгаль орчны чиглэлээр Монгол Улсын баримталж буй бодлого болон хамтын ажиллагааны төслүүдийн талаар мэдээлэл солилцлоо.