Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын алба өнөөдөр /2025.04.16/ БНСУ-ын Тайхан Глобал Инфратек ХХК, Монгол Улсын Ти Жи Ай ХХК-тай Харилцан ойлголцлын Санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт Ажлын албаны дарга С.Даваасүрэн, Тайхан Глобал Инфратек ХХК-ийн гүйцэтгэх захирал Hayoung Park, Ти Жи Ай ХХК-ийн захирал А.Эрдэнэпүрэв нар гарын үсэг зурав.
Санамж бичгийн хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэлээр нийслэлийн гэр хорооллын бүсийн хатуу түлш хэрэглэдэг зарим уурын зуухыг орчин үеийн хосолмол түлшээр ажилладаг зуух болох блок-модуль халаалтын системээр солих төслийг хэрэгжүүлэх юм.