Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын бүтцийн судалгаагаар ахуйн хог хаягдалд дахин боловсруулах боломжтой материалууд, тэр дундаа хуванцар тодорхой хувийг эзэлж байгаа нь хог ангилан ялгах, дахин боловсруулах тогтолцоог хөгжүүлэх шаардлагатайг харуулж байна.
СУДАЛГААНД ДУРДСАНААР ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ НЬ:
- Байгалийн нөөцийн хэрэглээг бууруулах;
- Хогийн цэгт булшлах хэмжээг багасгах;
- Хүлэмжийн хий болон бохирдлыг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой болохыг онцолжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хуванцар хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилж хэвших, дахин боловсруулах үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, иргэдийн оролцоог сайжруулах нь энэ асуудлыг шийдвэрлэх гол алхам болж байна.
Хог хаягдлын менежментийг сайжруулж, хуванцрын хэрэглээг бууруулах нь хотын орчны бохирдлыг бууруулж, тогтвортой хөгжлийг дэмжих чухал арга хэмжээ хэвээр байна.
ШИЙДЭЛ ЭНГИЙН:
• Хогоо ангилж хэвшье.
• Нэг удаагийн хуванцраас татгалзъя.
• Хуванцрын хэрэглээг багасгая.