Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) олон төрлийн төлөвлөлт, хэрэгжилт, мониторинг, тайлагнал, үнэлгээ, баталгаажуулалтын процессыг цахимаар удирдах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргах мэдээллийн нэгдсэн цахим дэд бүтцийг бий болгох зорилгоор "ТХГН-ийн менежментийн цахим системийг загварчлах, хөгжүүлэх" зөвлөх үйлчилгээ үзүүлэх байгууллага сонгон шалгаруулж байна.
Зөвлөх баг нь дараах үндсэн чиглэлүүдээр ажлыг гүйцэтгэнэ:
- Суурь судалгаа ба системийн шаардлага тодорхойлох: БОУАӨЯ, хамгаалалтын захиргаа болон холбогдох талуудын мэдээллийн урсгал, хэрэгцээнд дүн шинжилгээ хийж, мэдээллийн нэгдсэн загвар, архитектур боловсруулах.
- UI/UX загвар ба системийн бүрэн хөгжүүлэлт: Хэрэглэгчдэд ойлгомжтой интерфэйс, эрхийн зохицуулалт бүхий вэб суурьтай систем болон удирдлагын хяналтын самбар (dashboard) хөгжүүлэх.
- Туршилт, сургалт ба нэвтрүүлэлт: Системийн аюулгүй байдал, ажиллагааг шалган туршиж, холбогдох гарын авлага, видео хичээл боловсруулан хэрэглэгчдийг сургаж, ашиглалтад хүлээлгэн өгөх.
Ажлын удирдамж: https://shorturl.at/kDG5g
Санал хүлээн авах хугацаа: 2026 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 18:00 цаг
Санал болон холбогдох материалыг: info@mnlf.org цахим хаягаар ирүүлнэ үү.
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation